Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дөрвөн Оскар хүртсэн "Parasite" киноны хамт олон өглөөний 5 цаг хүртэл "сөжү"-джээ


92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос гол шагналуудыг түүсэн "Parasite" киноны хамт олон баяраа яг хэлсэн ёсоороо өглөө болтол тэмдэглэжээ. 

Найруулагч Бун Жун У шагнал гардан авахдаа "Маргааш өглөө болтол ууна" хэмээн тайзан дээрээс хэлснийг бүгд санаж байгаа биз ээ.

Оскар өндөрлөсний дараа жүжигчид, продюсер, зохиолч болон багийн бусад гишүүд бүгд Лос Анжелес хотын Солонгос хороололд байдаг "Soban" ресторанд тэмдэглэжээ. Кино багийн нийт 50 гаруй хамт олон 30 хүний суудалтай жижигхэн ресторанд орж, 2:45-аас авахуулаад өглөөний 5 цаг хүртэл баяраа тэмдэглэсэн байна. 

Киноны баг хамт олон 1:30 гэхэд Оскарын тусгай үдэшлэгийг орхин явж, өөрсдийн хэв маягаар тэмдэглэхийг зорьсон нь энэ байжээ.

Рестораны эзэн Женнифер Пак, "Найруулагч Бун Жун У өдрийн турш юу ч идээгүй байсан. Тиймээс бид тэдэнд Калбижим, Индэгү Журим, Калби, Бибимпап зэрэг хоол бэлдэж өгсөн" хэмээн ярьсан байна.

Мэдээж уг явдлыг ресторан өөрсдийн маркетинг болгон ашигласан юм. Найруулагч Бун Жун У Америкт байх хугацаандаа уг ресторанд хэд хэдэн удаа ирж байсныг ч дурджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
18 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
19 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
10
0
0
5
2
4

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

goy2 2020.02.19 122.201.31.110

odo tr uusan restoraniih ni vilchlvvgchid bas usnu duu hah

0 Хариулах