Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ жил нийслэлд 105 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөжээ


Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.    

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж байна. Барилгын ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 16-нд барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.    

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Хангайн хятруу” ХХК 2019 оны зургаадугаар сараас эхлэн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар барилгын ажлыг 100 хувь дуусгасан бөгөөд энэ сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ийнхүү уг цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цэцэрлэгийн хүртээмж сайжрах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр гүйцэтгэгч болон хяналт тавьж буй газрууд барилгын стандарт, нормыг хангаж ажиллахыг сануулж байлаа. Мөн тэрбээр “Улаанбаатар хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээн аваад байна. Нийслэл хотод дөрвөн сургуулийг шинээр барих, өргөтгөх ажлуудыг эхлүүлсэн. Үүний нэг болох 149 дүгээр сургууль нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч боловсрох боломжтой анги танхим, орц, гарцыг хийж өгснөөрөө онцлог юм” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.