Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гэртээ үр дүнтэй дасгал хийхэд туслах 4 бүтээлч арга


Олимпийн тамирчин, ISSA мэргэшсэн хувийн дасгалжуулагч, Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт үзүүлэлт ба фитнес хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтоны зөвлөгөөг хүргэж байна.

Гэрээсээ удаан хугацаагаар ажиллахад жин нэмэгдэх хандлагатай байдаг. Гэхдээ тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр та бие галбир, эрүүл мэндээ хамгаалж, жин нэмэхээс зайлсхийж чадна. Гэртээ байхад зорилгодоо хүрэх замаас минь хазайлгахгүй чиглүүлж байдаг миний хамгийн дуртай арга хэрэгслүүдийг доор жагсаалаа.

Үнэгүй, онлайн дасгалуудыг хийж үзээрэй

Дасгал хөдөлгөөнийг тэнцвэржүүлсэн шим тэжээлтэй хослуулах нь таны биеийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлж, биеийн бүтцийг сайжруулан галбиржуулна.  Үнэгүй, онлайн дасгалууд нь өөрт тохиромжтой үедээ фитнесээр хичээллэх боломжийг олгоно.

Шинэ хөгжим сонсоорой

Цоглог, шинэ ая хөгжим нь танд буйдангаасаа босож, гүйлтийн зам дээр нэмэлт километр гүйх эсвэл хүндийн хүчний дасгал хөдөлгөөн хийх сэдлийг хамгийн сайн төрүүлнэ. Дасгалаа сонирхолтой байлгахын тулд шинэ дуу татаж аваарай, найзтайгаа дуунуудаа солилцоорой. Өөрийнхөө дууны жагсаалтын дарааллыг ч өөрчилж болно.

Жижиг, сунадаг тууз хэрэглээрэй

Олон төрлийн сунгалттай байдаг туузууд нь ташаа, өгзөг, мөр, нурууг халаахад хамгийн сайн хамтрагч байх болно. Түүнчлэн сунадаг туузыг хурдан, эрчимтэй тэвчээрийн дасгалуудад ашиглаж болно.

Дээс үсрээрэй

Дээс үсрэх нь биеэ халааж, зүрхний цохилтоо нэмэгдүүлэх хуучирсан боловч сайн арга юм. Түүнчлэн 10 минутын турш биеэ халаах нь гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхэд тусална. Та тодорхой давтамжтай дасгалуудыг хийж үүндээ дээсийг ашиглаж болно.

Гэрээсээ ажиллаж байх хугацаандаа фитнесээр хичээллэхээр гаргасан хүчин чармайлт бүр танд дараа нь хэрэг болно. Өөрийн хийсэн зөв сонголт бүрээ ирээдүйн өөртөө зориулж буй бэлэг гэж бодоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.