Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Надад нэг санал байна | Хэрэв би УИХ-ын гишүүн байсан бол?


Б.Билэгт | Нас 25 | Эдийн засагч

Хэрэв би Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол гэж хэзээ нэгэн цагт та заавал бодож үзсэн байх. Тэгвэл танд эдгээр албан тушаалын бүрэн эрхийг өгвөл юу хийх вэ? Бид төрийн өндөр дээд албан тушаалын эрх үүргийн талаар юу мэдэх вэ? Бас залууст ямар төлөвлөгөө байна вэ? 

Бид “Надад нэг санал байна” аяны хүрээнд өөр өөр ажил мэргэжлийн таван залууд төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг өгвөл та юу хийх вэ? гэсэн асуултыг тавилаа. Тэдэнд бэлдэх хугацаа өгч дараах асуултыг тавьсан юм. Тэд юу гэж хариулав. 

(Тайлбар: Хариулалт буруу, эсвэл тухайн албан тушаалтны эрх үүргээс зөрсөн тохиолдолд BUZZER дарж, тайлбар оруулна)


-УИХ-ын гишүүн болоод хамгийн түрүүнд юу хийх вэ? 

-Хамгийн их тулгарч байгаа асуудлаас эхэлнэ. Хотод тулгарч байгаа асуудлаас эхлэх болов уу. Өөрт нь ойр болохоор эхлээд ногоон байгууламжийн асуудлыг авч үзэх байх хоёрт, хот байгуулалт, хот төлөвлөлттэй хамаатай хууль заалтуудыг судална. Одоо юун дээр гацчихаад байна, яагаад өөрчилж болохгүй байгааг олж, шийдэл хайна. 

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн Хоёрдугаар зүйлд Нийслэлийн удирдлага нь “нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх эрхтэй” гэж заасан байна. Тиймээс дээрх ажил нь УИХ-ын гишүүний чиг үүргийн ажил гэхээсээ Нийслэлийн удирдлагуудад хамаарах юм. 

-Танд сонгогдсон тойргийнхоо сургуулийн байрыг шинэчлэх, тоглоомын талбай тохижуулах сонголт байна. Алийг нь хийх вэ? 

-Сургуулийн байрыг сонгоно. Учир нь, сургууль бол хүүхдүүд илүү олон цагийг өнгөрүүлэх газар. Бас сургуульд оруулж буй хөрөнгө оруулалт учраас сурагчдын ирээдүйд ч нөлөөлнө. Тоглоомын талбай чухал хэдий ч дарааллын хувьд сургуулийн дараа орно гэж бодож байна. 

Үндсэн хуулийн Монгол Улсын их хурлын тухай хэсэгт зааснаар Хууль санаачлах, Төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, Ард түмнийг төлөөлөх гэсэн үндсэн дөрвөн үүрэгтэй. Дээрх сургууль засварлах, цэцэрлэг тохижуулах нь төсөв батлахтай хамаарах боловч УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргийн хүрээний ажил биш юм. Харин сургуулийн орчин, сургалтын чанар, боловсролын ялгаа, төсөв зэргийг баталж, боломж бүрдүүлэх нь УИХ-ын гишүүний чиг үүрэгт хамаарна.

-Та авилгын эсрэг юу хийж чадах вэ?

-Хамгийн түрүүнд өөрийнхөө үйлдлээр бусдад үлгэрлэнэ. Хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангаж, нээлттэй байна. Гишүүн байх хугацааны хөрөнгийн өсөлтөө ч нээлттэй харуулна. Бас авлигын эсрэг хуулийг судалж үзээд тэнд ямар сиймхий байгааг олж, тэр зай завсарыг засаж залруулж болох юм. 

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллын эсрэг ямар ажил хийх вэ? 

-Хүмүүсийн хандлага, зан чанар, хүмүүжил рүү чиглэж байгаа учраас урт хугацааны ажил. Бодлого тал руу л нөлөөлөх ажил хийнэ. Яагаад энэ асуудал амь бөхтэй байна гэдгийг судалж үзээд, дараа нь яаж ажиллавал хүчирхийллийн асуудлыг сайнаар эргүүлж, нөлөөлж болох вэ гэдгийг харна. Нэгэнт хүчирхийлэгч болчихсон хүмүүсийг өөрчлөх гэхээс илүүтэй яаж ирээдүйг хүчирхийлэгчгүй болгох вэ гэдгээ бодож, ажлаа хийнэ дээ.  

-Цаасан тайлан уу? Дижитал тайлан уу? 

-Дижитал. Нэгт, илүү олон хүн үзэх боломжтой хоёрт, хадгалагдах талаасаа амар, хүнд амархан хүрэх боломжтой гуравт, үр ашиггүй зардал гарахгүй. Цаасан тайланг түгээхэд хүртэл зардал гарна. 

-Гишүүн таны хэзээ ч хийхгүй үйлдэл? 

-Эрх мэдлээ урвуулан ашиглахгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь ЖДҮ-гийн хэрэг байсан. Гишүүн бол улс орны эрх ашгийн төлөө ажил хийх ёстой болохоос өөрийнхөө төлөө биш. Бас дараа дараагийн нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг ч харлуулчихаж байгаа юм. Энэ албан тушаалд ямар ч хүн, яаж ийж байгаад оччихвол мөнгө олж болдог юм байна гэсэн буруу ойлголт өгч болохгүй шүү дээ. Тиймээс иймэрхүү зүйл хэзээ ч хийхгүй. 

-Иргэдийг төлөөлж байгаагаа яаж мэдрүүлж, сонгогчдоо хэрхэн төлөөлөх вэ? 

-Сонгогчидтойгоо байнга уулзахад ямар саад байна, тэрийг арилгана. Сонгогдсон тойрог маань ажил, гэрээс хол байвал дөрвөн жилийн хугацаанд нүүж болж байна. Сонгогдсон тойрогтоо амьдраад ирвэл ард түмний нэг болоод өөрийгөө төлөөлж байгаа хэрэг шүү дээ. Уулзалтаа тогтмол болгоод, санаа бодлыг нь тусгаад явах байх. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
1
0
0
1
2