Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Инээмсэглэлийн цаана нуугдсан сэтгэл гутрал ба түүний шинж тэмдгүүд


ДЭМБ-ын мэдээлснээр 2016 оны байдлаар дэлхий дээр амьдарч буй зургаан хүн тутмын нэг буюу 1.1 тэрбум орчим хүн нэг болон түүнээс дээш сэтгэцийн эмгэг өвчнөөр шаналж байна гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл, ойлголтыг дээшлүүлэх шаардлага дэлхийн нийтийн хэмжээнд тулгарч байна. Учир нь 15-19 насны залуучуудын нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд “smiling depression” хэмээх сэтгэл гутралын төрөл нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна. Энэ төрлийн сэтгэл гутралд автсан хүмүүс ердийн нэгэнтэй адил хэвийн амьдарч, бусадтай харилцаж, аз жаргалтай, инээмсэглэж харагддаг ч дотоод сэтгэлдээ байнга зөрчилдөж, тогтворгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, бидний эргэн тойронд буй хэн ч инээмсэглэлийн цаана сэтгэл гутралаа нууж байж болзошгүй гэсэн үг юм. Хөндлөнгийн нүдээр харахад сайхан ажилтай, гэр бүлтэй, байртай, орлоготой дутагдах гачигдах зүйлгүй, гуниглах шалтгаангүй хүмүүс ч ийм сэтгэл гутралд автаж болох эрсдэлтэй. 

Энэ төрлийн сэтгэл гутралд автсан хүмүүс ердийн нэгэнтэй адил хэвийн амьдарч, бусадтай харилцаж, аз жаргалтай, инээмсэглэж харагддаг ч дотоод сэтгэлдээ байнга зөрчилдөж, тогтворгүй байдаг аж.

Энэхүү сэтгэл гутралын шалтгааныг нарийн тогтооход хүндрэлтэй ч ажил, хувийн амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүд (ажлаасаа халагдах, салалт гэх мэт), соёлын онцлог (эр хүн уйлдаггүй, бусдаас тусламж гуйх нь сул доройн шинж зэрэг нийгмийн дунд байдаг түгээмэл ойлголтууд), сошиал медиа хэрэглээ гэх мэт хүчин зүйлс “smiling depression”-ий урьдач нөхцөлүүд болдог гэнэ. Мөн сэтгэл гутралд автсан хүмүүст дараах шинж тэмдгүүд голлон илэрдэг. Үүнд:

  • Хоолны дуршил, жин, нойрны хэмнэл өөрчлөгдөх 

  • Шүүмжлэл, татгалзлыг хэт хүндээр хүлээж авах 

  • Өөртөө итгэх итгэл буурч, ямар ч найдвар байхгүй болсон мэт санагдах 

  • Өмнө нь хийх дуртай байсан зүйлсээ сонирхохоо байж, хийсэн ч таашаал авахаа болих 

  • Эргэн тойрны хүмүүс надгүйгээр илүү сайн, сайхан байж чадах юм шиг мэдрэмж төрөх

  • Оройн цагаар илүү хямарч, хэвийн хэмжээнээс илүү их унтах, өглөө боссон ч хангалттай амарсан мэт мэдрэмж төрөхгүй байх 

  • Бүтэлгүйтэл, сөрөг нөхцөл байдлын талаар байнга бодох 

Ийм сэтгэл гутралд орсон хүмүүс мэргэжлийн эмчээс тусламж авах нь чухал юм. Учир нь урт хугацааны турш юу ч болоогүй мэт гаднаа дүр эсгэж дотроо шаналж явах нь эцсийн дүнд амиа егүүтгэх хүртэл аймшигт үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Харамсалтай нь хүмүүс өөрсдийгөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан гэдгээ бүрэн ухамсарладаггүй бөгөөд энэ тухайгаа бусдад хэлэхээс татгалзаж, тусламж хүсэхээс ичдэг байна. 

Эмчилгээний тухайд бусад сэтгэл гутралын өвчнүүдтэй адил бясалгал, дасгал хөдөлгөөн хийх, амьдралын хэв маягаа өөрчлөх цаашлаад мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах зэрэг арга хэмжээг авдаг юм байна. АНУ-ын Рюдлерсийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бясалгал, дасгал хийсэн хүмүүсийн сэтгэл гутрал хоёр сарын дотор 40 хувиар буурчээ. 

Үүнээс гадна амьдралын утга учир, зорилгоо олох нь сэтгэл гутралаа даван туулахад чухал үүрэгтэй аж. Австрийн сэтгэл мэдрэлийн эмч Виктор Франкл зорилготой амьдардаг хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд илүү эрүүл байдаг гэжээ. Мөн зөвхөн өөрийнхөө тухай бодохоо больж, бусдад анхаарал, халамж тавих үед хүний амьдралд утга учиртай, үнэ цэнэтэй болдог гэдгийг дурдсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
14
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.