Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жефф Безос бага орлоготой айлын хүүхдүүдэд зориулж үнэгүй цэцэрлэг нээжээ


Амазон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос бага орлоготой айлын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй олгох Безос академийг нээхээр болсноо мэдэгдлээ. Безос академи аравдугаар сарын 19-өөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэх бөгөөд Безос инстаграмдаа Де-Мойн хотод байрлах цэцэрлэгийн зургийг тавиад "Энэ бол удахгүй нээгдэх олон олон цэцэрлэгийн ердөө эхлэл нь" хэмээн тайлбарлажээ. 

Безос академийн сайтад бичсэнээр, айл өрхүүдийн амьжиргааны түвшин, хүүхдүүдийн үнэгүй болон хөнгөлөлттэй үдийн хоолонд хамрагдсан байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж үзсэний үндсэн дээр Де-Мойн хотод эхний цэцэрлэгийг нээхээр болсон байна. Долоо хоногийн таван өдөр хичээллэх уг үнэгүй цэцэрлэгт доогуур орлоготой гэр бүлийн 3-5 настай хүүхдүүд хамрагдах аж. Мөн цэцэрлэг практик, хамтын ажиллагаа, аливааг хүүхдээр өөрөөр нь хийлгэх зарчимд тулгуурладаг монтессори сургалтын хөтөлбөрөөр хичээллэх гэнэ. 

Жефф Безос 2018 онд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын сүлжээг байгуулахаар болсноо мэдэгдэж байсан юм. Тэрбээр Bezos Day One сандаа 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд орон гэргүй хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагуудыг дэмжих, цэцэрлэг барих гэсэн хоёр үндсэн зорилгыг тавьжээ.

Эх сурвалж: Forbes 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.