Өнөөдөр Олон улсын оцон шувууны өдөр. Байгаль түүнд нисэх авьяас хайрлаагүй ч усанд шумбах, сэлэх чадварыг харамгүй хайрлажээ. Оцон шувууны өдрийг хэзээ, хэн санаачилсан нь тодорхойгүй ч байгаль хамгаалах бүх байгууллага энэ баярыг дэмждэг, тэмдэглэдэг. Дөрөвдүгээр сар бол оцон шувуунууд эх газарт ирж, өндөглөж, үржих улирал тул оцон шувууны баярыг энэ сард тэмдэглэдэг байна. Ингээд баярыг нь тохиолдуулан энэхүү хөөрхөн, өхөөрдөм шувууны тухай 15 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1, Эрт урьд цагт, 30-40 сая жилийн өмнө байсан анхны шувууг оцон шувуу гэж үздэг. Түүхийн олдвороос үзэхэд тэд 2 метр өндөр байсан бөгөөд Хойд Атлантикт амьдарч байжээ.
2, Хамгийн жижигхэн пингвин 30 см өндөр.
3, Оцон шувууг харахад албаны смокинг өмссөн мэт харагддаг. Хар нуруутай, гэдэс нь цагаан. Энэ өнгөнийхөө ачаар тэд араатнаас нуугдаж чаддаг. Дээрээс харахад хар нуруу нь далайн устай нийлээд, доороос нь харахаар цагаан гэдэс нь тэнгэртэй холилдоод үзэгддэггүй ажээ.
4, Адэли оцон шувуу чулуу цуглуулах дуртай. Үүрээ барихад чулуу хэрэгтэй. Харин чулуу олдохгүй бол яах вэ? Яг үнэн. Чулуутай хөрштэйгээ наймаалцана. Адэли оцон шувуу эмэгчнээ чулуугаар солих, биеийг нь үнэлдэг гэж байгаа. Энэ төрлийн оцон шувуу орооныхоо үеэр маш догшин, амьтай, амьгүй хамаагүй тааралдсан бүх зүйлтэйгээ хурьцдаг гэнэ.
5, Оцон шувуу цагт 50 км-ын хурдтай сэлж чадна.
6, Гумбольдт оцон шувуу 1,2 метр газар баасаараа “буудаж” чадна. Энэ нь өрсөлдөгчөө айлгахаас гадна үүрээ цэвэр байлгахад чухал үүрэгтэй. Үүрнээсээ гаралгүй бие засаж чаддаг гэсэн үг.
7, Оцон шувуу далайн давстай ус уудаг. Биед нь байх тусгай булчирхай усыг задалж, давсыг нь хамраараа гаргадаг байна.

8, Оцон шувуу шүдгүй. Хоол ундаа шууд залгидаг. Тэд өдөрт5 кг загас иддэг байна.
9, Оцон шувуу Австралиас гаралтай. Хүмүүс хүйтэн цаг ууртай Антарктипын уугуул байх гэж боддог ч үнэндээ 22 сая жилийн өмнө оцон шувуунууд Авсрали, Шинэ зеландын эрэгт үүсчээ.
10, Оцон шувуу амьдралынхаа 75 хувийг усанд өнгөрөөдөг.
11, Оцон шувуу нисэж чаддаггүй, сэлж чаддаг цорын ганц шувуу. Мөн босоогоор алхдаг цорын ганц шувуу.

12, Оцон шувуу хуурай газар дээр цагт 1-2 км-ын хурдтай алхдаг. Удаан байгаа ч тасралтгүй 100 км алхаж чадна.
13, Оцон шувууний хөл хөлддөггүй. Хөлөнд мэдрэлийн судас бараг байхгүй тул их хүйтэн байдаг.
14, Жил бүрийн хавар оцон шувуунууд өдөө “тайлж хаяад” 2-3 долоо хоног анд гарахгүй, усанд сэлэхгүй шинэ өд ургахыг хүлээн суудаг.
15, Оцон шувуу төрөл зүйлээсээ шалтгаалан 6-40 насалдаг.