Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Сонгуулийн дата хакатон"-д оролцож буй 6 багийн төсөлтэй танилц


LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан "Сонгуулийн дата хакатон" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хакатоныг чөлөөт сонгуульд оролцож, санал өгөх залуусын тоог нэмэгдүүлэх, нийгэм дэх залуусын дуу хоолойг дэмжих зорилготой зохион байгуулж байна. Энэ удаад оролцогч зургаан багийн сонгосон сэдвүүд болон сэдвийн хүрээнд хийсэн төсөл, бүтээлийн агуулгыг товч танилцуулъя. 

 DATA DEAL баг - "Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье" сошиал кампанит ажил

Тус багийн төсөл сонгуульд нэр дэвших залуу эмэгтэйчүүдийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Парламентад хамгийн бага хувиар төлөөлөл болдог залуу эмэгтэйчүүд улс төрийн ажил эрхлэхэд ямар бэрхшээл, олон нийтийн хязгаарлагдмал ойлголттой тулгардаг тухай дата мэдэллүүдийг боловсруулж, видео бүтээл, сошиал платформуудад зориулсан бичил төслүүд санаачилжээ. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг атал УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоогоор Монгол Улс дэлхийд 113 дугаарт жагсаж байна. Мөн 1992 онд 4 хүн тутмын 1 нь эмэгтэйчүүдэд саналаа өгч байсан бол 2016 онд 10 хүн тутмын 1 нь эмэгтэйчүүдэд саналаа өгчээ. Түүнчлэн хамгийн залуу УИХ-ын эрэгтэй гишүүн 29 настай байсан бол, хамгийн залуу эмэгтэй гишүүн 32 настай байсныг онцолсон юм. Ийнхүү тэд залуу эмэгтэйчүүдийн сонгуульд нэр дэвших бололцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд  “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье” сошиал кампанит ажил өрнүүлэх санал дэвшүүлээ.

“Сонголттой сонголт” баг- Сонгуулийн боловсролыг бага наснаас олгох тухай видео контент

18-25 насны залуучуудын сонгуулийн ирц улсын хэмжээнд дунджаар 39 хувьтай буйг энэ багийнхан онцлов. Залуусын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдэнд сонгогчдын боловсролыг эртнээс олгох шаардлагатай гэсэн санааг тэд дэвшүүлсэн юм. Хөгжингүй орнуудад сонгууль гэж юу вэ, санал өгөх нь ямар чухал зүйл болох, энэ нь ардчилсан нийгэмд ямар үнэ цэнэтэй болохыг хүүхдэд цэцэрлэгийн наснаас заадаг. Харин Монголд энэ талаарх ойлголтыг залуучуудад харьцангуй хожуу олгож, насанд хүрэхэд нь гэнэт санал өгөхийг шаарддаг нь тун хангалтгүй бөгөөд сонгуулийн ирцэд нөлөөлөх суурь шалтгаануудын нэг болж байна гэсэн юм. 

"Hacktion" баг- "Tumsx.com" веб хуудас

Тус багийн төслийн ерөнхий агуулга залуучуудад улс төрийн боловсрол, сонгуулийн боловсролыг тэдний өөрсдийн 'хэлээр' олгоход чиглэжээ. Өнөөгийн залуус өдөр тутмын мэдээллээ визуаль хэлбэрээр авах нь их болж, интернэт орчинд урт мэдээлэл уншихаас илүү товч тодорхой, дүрст дата, мийм (meme), подкаст хэлбэрээр мэдээлэл авах хандлагатай болсон. Дижитал болон сошиал орчинд ихэнх цагаа зарцуулж буй тэдэнд зориулан 'өөрсдийнх нь хэл дээрх' контент бүхий "tumsx.com" веб хуудас, мөн Фэйсбүүк хуудас хөгжүүлжээ. Мөн тус багийнхан сонгогчийн боловсролд зориулсан видео шторк бүтээсэн нь нэр дэвшигчдийг судалж байж санал өгөх тухай чухал асуудлыг хөндсөн байна. 

Zoom баг- "УГААСАА Л" инстаграм хуудас

Тэд 2012-2016 оны сонгуулийн дата мэдээлэлд тулгуурлан мэдээлэл өглөө. 2016 оны сонгуульд 18-25 насны залуусын 50.8%, 51-ээс дээш насныхны 92.9% нь санал өгчээ. Эндээс харахад залуусын санал өгөх хувь бага буй боловч хүн амд эзлэх насны бүлгийн хэмжээгээр тэдний санал сонгуульд хамгийн их нөлөө үзүүлдэг аж. Тиймээс залуучуудын сонгуулийн оролцоог ирцээр нь биш, нөлөөллөөр нь хэмжиж үзэх нь чухал гэв. Тухайлбал, Улаанбаатарт сонгогчдын талаас илүү хувийг залуучууд эзэлж байгаа ч саналаа өгөх мандатын тоо нь хэд дахин бага байна гэлээ. Залуучуудын сонгуульд үзүүлэх нөлөөллийн талаарх дата мэдээллийг “Угаасаа л” нэртэй инстаграм хуудсаар дамжуулж хүргэсэн байна. Инстаграм хуудас бол тэдэнтэй харилцах, тэдний сонгуулийн боловсролд нөлөөлөх хамгийн ойрын алхмуудын нэг үзжээ. 

"2020" баг- "+1 Youth Vote" сошиал хөдөлгөөн

Тэд залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хоёр ажил төлөвлөжээ. Эдгээр нь аль аль нь дижитал платформд тулгуурласан байх юм. Нэгт, сонгуулийн өдөр саналаа өгсөн залуу сонгогч оролцоог нэгээр нэмсэн гэдгээ илэрхийлж "+1 Youth Vote" филтер ашиглан, стори хийж давлагаалах сошиал хөдөлгөөн байх аж. Хоёрт, бүс нутаг бүрт сонгуулийн ирцийг насаар нь ангилан лайв харуулж, залуучуудыг санал өгөхөд урамшуулах ажил зохион байгуулахаар санаачилжээ. 

"Votable" баг-  Санал өгөхөд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх тухай видео бүтээл

Залуу хүмүүс сонгуульд санал өгөхөд тулгардаг хэд хэдэн бэрхшээл бий. Гадаадад оршин суудаг, харьяалал бүхий нутаг орноосоо хол газар ажиллаж амьдардаг зэрэг нь хамгийн том бэрхшээлд тооцогддог. 2016 оны сонгуульд гадаадад амьдардаг 150 мянган хүн саналаа өгч чадаагүй юм. Энэ тоо 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 190 мянга болж өсчээ. Энэ мэт тоон мэдээлэлд анализ хийж, санал өгөхөд тулгарч буй бодит бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны видео контент хийсэн нь тус багийн төсөл байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
13 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
13 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.