Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хамгийн үзэсгэлэнтэй, хүчтэй, онцгой охинд буюу БҮХ ОХИНД хэлэх 10 сайхан үг


Хэзээ нэгэн цагт хүнээс онцгүй үг дуулж эсвэл өөртөө эргэлзэж, бусдаас дутуу мэт санагдан шаналж явсан уу? Та ганцаараа биш. Бүх зүйлийг хүн чаддаг, мэддэг болж төрдөггүйгээс гадна бид бүгд өөрсдийн гэсэн онцгой чадвар, бусдад харуулах үзэсгэлэнтэй талтай. Тиймээс энэ нийтлэлийг уншиж өөрт байдаг сайхан талуудыг мэдэж, өөрөөрөө улам бахархаж, өөрийгөө хайрлаарай! Бас манай "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группд нэгдэж, сэтгэлээ нээн ярилцаж болно шүү.

1. Та бусдыг анхаардаг.

Энэ ямар гайхалтай чадвар вэ! Та хайртай хүмүүстээ анхаарал тавьж, түүнийгээ ил гаргадаггүй байлаа ч дотроо тээсээр байдаг. Танд, бүр ямар ч охинд үргэлж анхаарч, сэтгэл гаргадаг тийм хүн, хүмүүс байдаг. 

2. Цаг нь ирэхэд та бүхнийг ойлгодог.

Бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл ямар их юм бэ. Гэвч танд өөрчлөлт ирэхийг та мэдэрдэг. Өмнөх шигээ байж болохгүй гэдгээ, ямар үйлдэл хийж, юунд суралцахаа. Та суралцана, шинээр нээгдэнэ. Бусдаас их цаг авч, арай хожуу явж байж ч болно шүү дээ. Хүн болгонд хэрэгтэй цаг хугацаа гэж бий. Гол нь зогсохгүй, тууштай байх л хэрэгтэй.

3. Та үзэсгэлэнтэй.

Нүүрээ будсан ч, будаагүй ч, жин нэмсэн ч, хэтэрхий туранхай байсан ч, ер нь ямар ч хүн өөрсдийн сайхан талуудыг мэддэг, түүгээрээ бахархдаг байх хэрэгтэй. Та заавал олны дунд түгсэн хэвшмэл ойлголттой зэрэгцэж, тэдний нэг байх шаардлагагүй. Өөрийгөө хайрладаг, өөртөө сайхан мэдрэмж авч, тэр байгаагаараа чөлөөтэй байвал болоо. 

4. Танд авьяас чадвар бий.

Танд нээж олоогүй ямар олон чадвар, сонирхол, хобби байдаг гээч. Би юу ч чадахгүй гэж хэлэхээсээ өмнө сайн бодоорой. Танд чаддаг нэг зүйл байж л таараа. Сайхан хоолоор бусдыг дайлдаг, үгээр хүнийг сэргээж чаддаг, юм оёж, мэдрэмжээ оруулан ямар нэгэн зүйлийг сайхан харагдуулах, шинэ хэлэх сурах гээд л бидэнд байж болох авьяас дуусашгүй юм шүү.

5. Та тэвчээртэй.

Таны амьдралд ямар олон зүйл тохиолдож, зарим хүний тэсэхгүй зүйлийг та тэвчсэн бол? Цагаа тулаад ирэхээр хүнээс төсөөлшгүй их тэвчээр, хүч чадал гардаг. Энэ бүхнийг хүүхдээ өлгийдөн авсан ээжүүд хамгийн ихээр мэдэрдэг байх. Одоо та багахан зүйл дээр ч тэсгэл алддаг байж болох ч амьдралын томоохон шийдвэрүүд дээр тэвчээртэй хандаж, хүнд цаг үед нугарахгүй гэдэгт итгэлтэй байна. 

6. Та хүсэл мөрөөдөлтэй.

Хүсэл мөрөөдөлгүй хүн гэж хэн байдаг юм, энэ тийм онцгой зүйл биш хэмээн боддог хүмүүс бий. Гэхдээ энэ худал шүү. хүсэл мөрөөдөл байна гэдэг нь танд сэтгэлийн хүч чадал, сайн сайхан зүйлс оршиж байна л гэсэн үг. Танд харж, зорьдог, гэгээнээр төсөөлдөг зүйл бий. Гол нь түүнийхээ төлөө хэр их хичээж чадаж байна гэдэг л чухал аж. Үнэхээр бүтэхгүй мөрөөдөл байсан ч зүгээр дээ, та өөрийн явах ёстой замыг олж, урд тань зурайсан замыг анзаарах болно. 

7. Зүгээр дээ, бид бүгдэд хэцүү зүйл тохиолддог.

Уйлах, уцаарлах, гуниглах, тэсэхгүй нь хэмээн бодох нь энгийн зүйл. Гол нь түүндээ живж л болохгүй юм байна. Хүн болгонд хэцүү зүйл тохиолдож, түүнийгээ яаж даван гарахаа мэдэхгүй байх үе байдаг. Гэвч тэр асуудлынхаа цөмийг олж, дараа нь хэрхэн давах вэ гэдэгт суралцах хэрэгтэй юм байна. Яг нэг зүйл хийхээр л түүнээс цааш буруудаад, болж бүтэхгүй байвал тэр зүйлээ хэрхэн давж гарах вэ, яаж болих вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хүн болгонд сэтгэл санааны тогтворгүй үе ирдэг учраас үүнд хэт анхаарч, түүндээ шигдэх хэрэггүй шүү. Үүрд нэг янзаараа байна гэж үгүй.

8. Зүгээр дээ, бусадтай зэрэгцэн алхаж чадахгүй байсан ч зүгээр. Таны хүссэнээр болохгүй байсан ч зүгээр. 

Хэн нэгнийг алдахад, ажлаа цалгардуулж, хэн нэгнийг гомдоож, найдсан зүйл бүтэхгүй байсан ч тухайн үед мэдэрсэн мэдрэмж болгон чинь зүгээр. Энэ хорвоод АЛДАА ДУТАГДАЛГҮЙ ХҮН ГЭЖ НЭГ Ч ҮГҮЙ болохоор цор ганцаараа л тийм юм шиг сэтгэлээр унан шаналах хэрэггүй. Таны хамгийн сайхнаар бодож явдаг хүнд хүртэл хэцүү үе тохиолдсон, өөрийн гэсэн зовлонтой л байдаг. Төгс хүн болох гэж хичээхийн оронд САЙН ХҮН байхыг л хичээгээрэй.

9. Та хайрлагдсан.

"Өглөө болгон нар мандахдаа танд хүчтэй байгаарай, чи чадна аа" гэж хэлдэг гээд үг явж байсан даа? Хүмүүс үүнийг их инээдтэй байдлаар хүлээж авах нь бий. Гэхдээ юу гээч? Энэ хорвоод хайрлагдаагүй хүн гэж нэг ч үгүй бөгөөд бид юм бүхнээс хайрыг мэдэрч болно. Нар мандах болгонд та нүдээ аниад гүн амьсгал аваад үзээрэй. Бас нар жаргах үед хотыг, байгалийг анзаар. Өдөр болгон бид 30,000 гаруй удаа амьсгал авч бас гадагшлуулж, 110,000 удаа зүрх цохилсны үр дүнд амьд явдаг. Тэгэхээр энэ биеийг бид өөрсдөө хайрлах хэрэгтэй. Таныг гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртай хүн чинь хайрладаг шиг та ч бас өөрийгөө хайрла. Энэ дэлхийд хайрлагдаагүй нэг ч хүн үлдэхгүй байх арга зам бол ердөө өөрийгөө хайрлахаас л эхэлнэ. Таныг тойрон оршиж буй юм бүхэн утга учиртай гэдэгт итгэн, тэдний нэг хэсэг болж, хайрлаж бас хайрлуулж яваарай.

10. Та чадна.

Санаанд багтаж байна гэдэг нь та чадна л гэсэн үг. Зөв хор шартай байснаар бид ямар олон зүйлийг амжуулж, бүтээж, өөрчилж чадах нь гайхалтай шүү. Өөрийгөө хэзээ ч чадна гэж бодоогүй хүн нэг мэдэхэд уулын оройд хүрсэн байдаг. Гол нь тэр хүртэлх зам урт, саад бартаа ихтэй байх болно. Гэхдээ хүн нэг зүйл рүү тэмүүлсэн байхад түүнийг нь няцааж чадах зүйл ховор юм шүү. Чадна гэдэгтээ бүрэн итгэ. Бас чадах зүйлээ үргэлж мэдэрч, өөрөөрөө бахархаж, өөрийгөө урамшуулж байгаарай. Цээжээ дэлдэх биш, харин чадах зүйлээрээ бусдад тус болж, тэдэнд ямар нэгэн юм зориулж хийгээрэй. Тэгвэл бүр л утга учиртай шүү дээ. Та чадна гэж бодож ЧАДАЖ л байна шүү дээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
28
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Khaliun 2020.04.17 172.69.33.236

Anhzaya dandaa goy niitlel bichdeg shu. Bayarlalaa❤

0 Хариулах


Baatar 2020.04.14 141.101.105.33

zzo bug iim baidag volch

0 Хариулах