Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Худалдан авалт бүрээсээ хөнгөлөлт эдэлье


Өрх гэрийн төсвийг захиран зарцуулах үүрэг ихэвчлэн гэрийн эзэгтэйд оногддог. Энэ нь магад эмэгтэй хүн илүү жижиг, детал зүйлсэд анхаарал сайн хандуулж чаддагтай холбоотой байх. Тухайлбал, миний хувьд гэрийн эзэгтэй болсон цагаас хойш гэрийнхээ орлого, зарлагыг хөтөлж эхэлсэн. Ингэх нь тогтмол зардал болон үргүй зардлыг хянах, томоохон худалдан авалт хийх болон санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд хэрэг болдог давуу талтай.

Мэдээж ихэнх гэрийн эзэгтэй бүр хэмнэлттэй худалдан авалт хийхийг хүсдэг. Жишээ нь би ямар нэг зүйлийг худалдан авахдаа хямдрал урамшуулалтай эсэх, хаана боломжийн үнэтэй хэрнээ чанартайг борлуулж байна гээд л байнгын эрэл хайгуул хийдэг. Зардлаа хэмнэх, худалдан авалт бүртээ хөнгөлөлт эдлэх юмсан гэсэн хүсэл бусдын адил надад ч мөн байдаг.

Томоохон супермаркет, дэлгүүрүүд хямдралтай, урамшуулалтай худалдаа зарлаж, ваучер болон хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэдэг ч энэ нь улирлын чанартай, ихэнхдээ дараагийн худалдан авалтад ашиглагддаг ч юм уу, тухайн хямдрал нь зөвхөн заасан салбарт, заасан хугацаанд л үйлчилдэг учир хамрагдахад хэцүү байдаг. Харин худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагддаг мөн худалдан авалт бүрт хөнгөлөлтөд хамрагдах боломжтой дэлгүүр байдаг гэдгийг би саяхан мэдсэн. Одоо харин байнгын хэрэглээндээ ашигладаг болсон.

Ямар боломж гэж үү? Та Голомт банкны “Зэс” кредит картаараа “Оргил” худалдааны төвийн аль ч салбараар өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл үйлчлүүлээд худалдан авалт бүрээсээ 3 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гээд бод доо. Худалдан авалт бүрээс шүү. Энэ чинь л бодит хэмнэлт шүү дээ. Гэхдээ ганцхан зүйлийг анхааруулахад Монголд үйлдвэрлэгдсэн экспортын бүтээгдэхүүнд энэ хямдрал хамаарахгүй юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж буй учир тэр байх. Гэсэн ч Оргил худалдааны төв нь дэлхийн 80 гаруй орны Arizona, Edeka, Schneider, Campap, Pringles, Hunts, Lotte, Хамле, Ikea, Kent, Simsek зэрэг брэндийн 13,000 нэр төрлийн чанартай бараа бүтээгдэхүүн худалдаалдаг өргөн сонголттой сүлжээ дэлгүүр учир таны хайсан бүхэн тэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.

Харин та “Зэс” кредит картаа хараахан авч амжаагүй бол www.zescard.com болон Голомт банкны салбарт хандан захиалаад л хэмнэлттэй худалдан авалтаа эхлүүлэх боломжтой юм шүү. “Зэс” кредит карт нь 45 хоног хүүгүй ашиглах боломжтой бөгөөд танд өөр илүү олон боломжийг олгоно. Ингээд гэрийн эзэгтэй таны төсвийн хэмнэлтэд амжилт хүсье!  


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.