Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Мэргэн ном” цомыг С.Төрбурам, Б.Баясгалан, Н.Энэрэл нарт гардуулав


 “Үндэсний номын баяр-2020” 28 дахь удаагийн баяр өнгөрсөн бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ. Энэ сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ. Энэ удаагийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” сэдэвт нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, “Уншигчдын сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиогчийн хүүрнэл” зэрэг төрлөөр цахим уралдааныг зохион байгуулж байгаагаараа онцлог болов.

Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан бүтээлгэсэн бөгөөд “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-г тодруулж, гардуулан өгдөг уламжлалтай.

“Үндэсний номын баяр-2020”-ийн “Онцлох ном”-оор уран хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамын “Бодлын цөл” шүлэг-бодрол-эргэцүүлэл-хайчилбарын шинэлэг, бүтээлч ном шалгарлаа. Харин “Номын ертөнцийн гавьяатан”-аар “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, “Мэргэн уншигч”-аар номын зүтгэлтэн Н.Энэрэл нар тодорч, “Мэргэн ном” цомын эзэд боллоо. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлсэн юм.


“Үндэсний номын баяр-2020” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар болон Монгол Улсын Үндэсний болон Хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн төв номын сан, боловсрол, соёл, урлагийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд хамтран ажиллаж байна.

Номын баярт жил бүр 30 000-40 000 уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, ном худалдан авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.