Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Move Right with Kush: ХЭВИЙН БУС ПОЗ


Поз бол миний судалдаг сэдвүүдээс хамгийн ярвигтай хэрнээ хүн бүрт хэрэг болдог нь. Нийтлэлээс та өөрийн позын талаар бүрэн биш юм гэхэд тодорхой ойлголтод хүрнэ гэж найдахын сацуу энэ талаар мэргэжлийн дасгалжуулагч, йогийн багш, эмч, бариачтай хамтран ажиллахыг зөвлөе. 

Позын хэвийн бус байдал нь хөдөлгөөнгүй удах, суугаа ажил удаан хийх гэх мэт ажил амьдралын хэв маягтай шууд холбоотой бий болдог ба булчингийн саажилт, нурууны зөөлөн эдийн гэмтэл, сээр нурууны сульдаа, булчингийн тэнцвэргүйжилт зэргээс үүдэлтэй. Эдгээрийг зөв цагт зөв тунгаар дасгал хийх замаар хөнгөвчилж, засч болдог (ясны гэмтэл биш бол) бөгөөд хөдөлгөөний дасгалуудаас урьтаад позон дээрээ ажиллах шаардлагатай. Ингээд хэвийн бус позын ангиллуудыг хураангуйгаар тайлбарлая.

1. Lordosis- урд талын аарцаг (lumbar) ихэссэн

Нурууны доод хэсэг өвддөг хүмүүс энэ төрлийн позтой байх нь түгээмэл ба жирэмсэн эмэгтэйчүүд, хэт таргалалттай хүмүүст тохиолдох нь элбэг. Хэрэв энэ хэвийн бус позтойгоо удвал back extensor, hip flexor (rectus femoris, iliacus, psoas, iliocapsularis, sartorius) булчингууд өөрийн сунах чадвараа алдан агшиж, hamstring болон хэвлийн булчингууд сунан суларснаар аарцагны хэсгийг удирдахад хэцүү болдог.

Энэ утгаараа дасгалжигчид хэвлий болон hip extensor булчинг буцаан агшааж, чангаруулах, hip flexor буюу iliopsoas болон erector spinae булчингуудыг сунгах дасгалуудыг хийнэ. Жишээ дасгалуудад cat cow, supine hollowing, нэг хөлөн дээрээ өвдөглөж аарцагны хэсгийг сунгах, зэргийг нэрлэж болно.

2. Kyphosis- ард талын нуруу (thoracic) арагшаа ихэссэн

Энэ төрлийн гажилт нь бидний мэдэх бөгтөр нуруу (humpback), урагш эргэсэн мөр, цээжин хэсэг гүдийж, толгойн хэсэг урагш болсныг илтгэж байна. Kyphosis нь ясны сийрэгжилттэй ахимаг насныханд түгээмэл тохиолдох нь бий. Зарим тохиолдолд atrophy булчинг ашиглалгүй суларснаас болж трапец, ромбон булчингуудын хөдөлгөөн багасч мөр эргэсэн байдалтай болдог. Тиймээс хүзүүний урд талын хэсгийг суллаж, чангалах, цээжний булчингуудыг чангалах, нуруун сунасан хэсгүүдийн агшаах дасгалууд хийнэ. Тухайлбал цээжний сунгалт, cobra хэвлийн сунгалт, prone scapular буюу доош харж хэвтэн нуруун булчингуудыг ачааллах гэх мэт.

3. Flat back- урд талын аарцаг багассан

Үүнээс шалтгаалж нуруун доод (lumbar) болон дээд (thoraсic) хэсэг тэгш болж ирсэн байна. Энэ төрлийн позтой хүмүүс bird-dog, contralateral limb raise, хөлийн арын булчин сунгах зэрэг дасгалуудыг хийнэ.

4. Sway back- урд талын аарцаг багасч ард талын нуруун хэсэг ихэссэн

Мөр эргэсэн байдалтай, цээж түмбийж, толгойн хэсэг урагшилсан.

Flat back, Sway back хоёрын таазан хэсэг урагшилсныг буцаан хойшлуулж шугаманд нь оруулахын тулд hamstring булчинг суллаж сунгах, foam roller-оор нуруун (thoracic) булчинг зөөллөх, prone scapular, dirty dog, хажууд плэнк зэрэг дасгалуудыг хийнэ.

5. Scoliosis- сээр нуруу хажуу талаасаа муруйж S маягийн хэлбэр үүссэн.

Энэ үед илрэх шинжүүд нь аарцаг болон мөр хооронд татсан шугам зөрүүтэй, цээжний хэнхэрцэгийн нэг тал хойшилж сээр эргэсэн байж болно.

Дээрх гажгуудаас хамгийн түгээмэл тохиолддог нь lordosis, kyphosis, scoliosis бөгөөд scoliosis-ийг засахад хамгийн бэрх гэдэг. Зогсоо lordotic, суугаа kyphotic позууд элбэг тохиолдож болох ба ихэнхдээ бид ядарч сульдахаараа ийм байдалд ордог байна. Эдгээр позууд олон сар жилээр үргэлжилбэл яснууд эдгээр позд аяндаа дассаны улмаас засч буцаахад хүндрэлтэй болно. Хэвийн бус позыг дасгал сургуулилтаар засч болохгүй бол эмчид хандах нь зөв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.05.01
Биеийн позод нөлөөлөх 6 зуршил
2
2020.04.28
Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл
3
2020.04.21
Гүйлтийн тухай ярилцъя
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.