Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

NBA солилцоо: Аваргуудын цочир бэлэг, Клипперсийн шинэ бүрэлдэхүүн


Western Conference - Pacific division

“Лос Анжелес Лейкерс”

Явсан - Ражон Рондо, Дэнни Грийн, Эвери Брэдли, Дуайт Ховард, 

Ирсэн - Марк Газол, Деннис Шрөдэр, Монтрезл Харрелл, Уэсли Маттьюс, 

Боломжит гараа: Уэсли Маттьюс, КСП, Леброн Жэймс, Энтони Дэвис, Марк Газол

Сэлгээ: Дэннис Шрөдэр, Алекс Карузо, Кайл Кузма, Маркифф Моррис, Монтрезл Харрел

Цалингийн цэс - $127,814,421 

Лигийн хязгаар - $109,140,000

Өнгөрсөн жилийн аваргуудын менежер Роб Пелинка энэ наймааны цонхоор жинхэнэ хор хутгаж онц дүн авахаар сайн ажиллаа. Аваргаа батлах нь тун чухал.

Үйл явдал хэрхэн өрнөв. 

    Эхний наймаагаар багийн холбон тоглогчийн байрлалыг баттай болгох хэрэгтэй байв. Учир нь цалингаа нэмүүлэх эсвэл өөр багт очих сонирхолтой байгаа мэссэжийг хашир туршлагатай холбогч Рондо, хамгаалалтын гол түлхүүрийн нэг Эвери Брэдли нар өгч гэрээгээ цуцлан чөлөөнт агент боллоо. Пелинка ч дор нь арга хэмжээ авч багийн хамгаалалтын гол ноён нуруу, найдвартай шидэгч Дэнни Грийн + драфтын 28 эрхийг өгч “Оклахома Сити Тандераас” Шрөдерийг олоод ирсэн. Үүний дараа Ховардад шинэ гэрээ санал болголгүй явуулж, эсрэг багтаа шүдний өвчин болдог Харрелийг 2 жилийн 19 саяаар жинхэнэ шүдний эмч шиг суга татав. Энэ ч нэг хотын нөгөө багт нь цочир бэлэг байсандаа. Одоо багт хамгаалалтыг тэргүүнд үздэг тоглогч хэрэгтэй! Ингээд дажгүй шидэгч + сайн хамгаалагч Маттьюсийг нэг жилийн 3.6 саяын гэрээгээр авчирсанаа зарлах нь тэр. Үүний дараа тэдэнд Энтони Дэвис, Маркифф, КСП гэсэн тоглогчидтой гэрээгээ шинэчлэх эсвэл тавиад туух гэсэн даалгавар үлдсэн. Мэдээж Дэвис явахгүй гэрээгээ өндөр дүнгээр шинэчлэх нь тодорхой учраас санаа зоволтгүй харин жижиг, том хамгаалагчдаа хэрхэн яаж үлдээх вэ? Пелинка КСП-д 2 удаа санал тавиад 3 жилийн 40 сая гэсэн бас ч үгүй том дүн дээр тогтсон. Одоо үлдсэн бага мөнгөндөө самбарын тоглогчоо үлдээх мөн хүчээ зузаатгах даалгаварыг амжилттай биелүүлэхээр МакГийг явуулан цалингийн зайгаа суллав. Маркиффтай уулзан гэрээгээ сунгаад + дүү Газолыг 2 жилийн гэрээгээр аваад ирсэн менежерийг хэн муу ажилласан гэх билээ. Сүүлд нь багийн уур амьсгалыг зөөлрүүлэгч холбогч Күйн Күүктэй шинэ гэрээ багуулсан бол багийн ирээдүйн нүүр царай гол тоглогч Дэвистэй 5 жилийн 190 саяын гэрээг үзэглэв.

Хүлээлт: Элдэв бэртэл гэмтэлд өртөхгүй бол дахин аваргын төлөө тоглох хамгийн боломжтой баг. Мэдээж лигийн нүүр царай Жэймс, ид торгон ирэн дээрээ байгаа Дэвис, туршлага ухааныг хослуулсан төвийн тоглогч, сэлгээнээс багийг сэргээх Харрел, хор хутгах Шрөдэр + өнгөрсөн улиралд өөрсдийгөө баталсан тоглогчид байхад аваргын цом л хүлээж байгаа. Гэхдээ бөмбөг бөөрөнхий….


“Голден Стэйт Вариорс” 

Явсан – Кай Бүвмэн, Драган Бендер, Глэнн Робинсон III

Ирсэн - Кент Бэйзмор, Брэд Уанамэйкер, Келли Убре Жуниор, Аксел Туапэйн, Калиб Виссон

Боломжит гараа: Стефен Көрри, Эндрью Виггинс, Келли Убрэ Жуниор, Дрэймонд Грийн, Жэймс Уайсмэн

Сэлгээ: Брэд Уанамэйкер, Дэмион Ли, Кент Бэйзмор, Эрик Паскалл, Маркуйс Крис

Цалингийн цэс - $173,675,924 

Лигийн хязгаар - $109,140,000

Дайчид энэ наймааны цонхоор тийм ч идэвхитэй байсангүй учир нь тэдний цалингийн цэс шинэ тоглогч авчирахад саад болж байв. Гэхдээ тэд драфтын сонголтоор хоёр тун дажгүй тоглогчид авсан. Ялангуяа Уайсмэн зөв хөгжих аваас жинхэнэ самбарын мангас болно доо.

Үйл явдал хэрхэн өрнөв.

    Эхний наймаагаар Крис Полын солилцоонд орсон Келли Убрег 2021 оны драфтын 1-р тойргийн эрхээр Тандераас үнэгүй шахам авсан. Энэ тэдний төлөвлөж хүссэн наймаа эсэхэд эргэлзээтэй Клэй Томпсон бэртсэн мэдээ гарсны дараа болсон. Үүний дараа “Бостон Селтикс” багаас Брэд Уанамэйкерийг 1 жил 2.25 сая ам.доллар, Кент Бэйзморыг 1 жил 2.3 сая ам.долларын гэрээгээр авсан. Францын лигийн “Страсбур” багаас өмнө нь “NBA”-д тоглож байсан Аксел Туапэйн, мөн драфтад нэрээ өгөөд багтаагүй Калиб Виссон гэх 2 самбарын тоглогч авсан. Дайчид угаас цалингийн цэс хэтэрч 100 гаруй саяын торгууль төлөх учраас томоохон наймаа хийх үндэслэл бага байсан юм. Одоо тэднийг Виггинс + тоглогч гэсэн наймаа хийж том нэрнүүдтэй холбогдох магадлалтай гэж харж байна.

Хүлээлт: Стив Керрийн системийн гол суурь болох Көрри, Клэй, Грийн + бусад тоглогчид. Хэрэв Клэй дахин гэмтээгүй бол энэ систем ажиллаж бүсийн аварга цаашлаад лигийн аваргын төлөө дайрах боломж хангалттай байлаа. Гэвч хамгаалалт, довтолгооны жигд тоглогчоо алдсан тэднийг плей-оффын багаар л энэ улиралд үнэлж байна. 


“Лос Анжелес Клипперс”

Явсан - Монтрезл Харрел, Лэндри Шэмет, Жэмайкл Грийн, Жоаким Ноа, Родни Макгрудер

Ирсэн – Никола Батум, Сөрж Ибака, Люк Кеннард, Рэйжон Такер, Кай Бүвмэн

Боломжит гараа: Патрик Бэвэрли, Кавай Леонард, Пол Жорж, Маркус Моррис, Ибака

Сэлгээ: Рэжжи Жэксон, Лью Уиллиамс, Люк Кеннард, Никола Батум, Ивица Зубац

Цалингийн цэс - $138,389,392 

Лигийн хязгаар - $109,140,000

Тэд өнгөрсөн жилийн алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Тиймдээ ч улирлын өмнө сайн ажиллаа.

Үйл явдал хэрхэн өрнөв.

    Өнгөрсөн жил амтай болгон л энэ багийг бүсийн аврага цаашлаад лигийн аврагын төлөө үлдэнэ гэж ярьж байлаа. Гэвч бүх зүйл санаснаар болдоггүйн жишээ болж жинхэнэ аз, од, ёндоо + ур чадвар, залуу нас гэсэн скиллтэй Денверт ёстой юм бололгүй хожигдсон. Хожигдсоны дараа энэ багт юу болов яав, ийв гээд ухаж төнхөж эхлэв. Гол буруутан мэдээж 2 од тоглогч болох Кавай Леонард, Пол Жорж гэсэн хариултыг олоод хэвлэлээр нүдэж өгсөн. Тэдний эдэлдэг эрх ямба багийн уур амьсгалыг юу ч үгүй хог новш болгожээ гэж дүгнээд тэднийг хатуу гараар базаж чадаагүй гэсэн шалтгаанаар ахлах дасгалжуулагч Док Риверсийг бая бая. Ингээд хоёр тоглогчын толгойг илээд байхааргүй хүнээ зарласан нь Тайрон Лью. 

Кавай, Жорж нарын эдэлдэг эрх ямба багийн бусад тоглогчдын жинхэнэ хамаг юмыг нь хөдөлгөж тэсрэхэд бэлэн байгаа талаар бичиж, ярьж эхлэхэд багууд зарим тоглогчидруу нь санал хүргүүлэв. Мэдээж хамгийн эхний бай Монтрезл Харрел. Нилээдгүй багууд холбогдлоо гэсэн бор шувуу нисгэж үнэ хүргэх оролдлого хийсэн ч аль хэдийн Лейкерс гэрээгээ бэлдээд нотариатаар оруулчихсан байлаа. Ингээд ёстой хамаг бүдүүн дарга нарынхаа нэгийг алдсан тэд зүгээр суусангүй тоглолтын хэв маяг ижил илүү шидэлт, хамгаалалттай Ибака хэмээх хашир, ухаан зэрэг сууж яваа тоглогчыг 2 жилийн 19 саяаар олоод ирэв. Чөлөөнт агент Жэмайкл Грийн 2 жилийн 15 саяаар Денверлүү. Гол шидэгч нарын нэг Лэндри Шэметийг Нетс, Пистонс, Клипперс гэсэн 3 багийн солилцоонд оруулж оронд нь цагаан залуу Люк Кеннард гэсэн боломжийн наймааг хийлээ. Үүний дараа багийн самбарын тоглогч Маркус Морристой 4 жилийн 64 сая ам.долларын гэрээ сунгав. “Шарлотт Хорнетс” Хэйвардийг авахын тулд цалингийн цэсээ суллаж Никола Батумыг багаас хассан сургаар нэлээн хэдэн баг утас цохисон ч Клипперс илүү санагдаж тохироо хийлээ. Үүний дараа багийн сэлгээний холбогч Режжи Жэксонтой гэрээгээ сунгаж, ахмад төвийн тоглогч Жоаким Ноаг багаасаа хасав. Хамгийн сүүлд багийн лидер Пол Жоржтой 4 жилийн 190 саяын аварга гэрээг сунгав. Драфтаас 2-р тойргийн 33 сонголтоор Даниел Отуру гэх төвийн тоглогч авсан. Гэхдээ одоо нэг асуудал байгаа нь сэлгээний гол тоглогч Лью Уиллиамсыг багууд сонирхож байгаа мэдээ их гарах боллоо.

Хүлээлт: Шинэхэн дасгалжуулагч Тайрон Лью хэрхэн удирдахаас мэдээж багийн амжилт хамаарах ёстой. Түүнийг лигт нэр хүндтэй нэгэн гэдгийг бид харлаа тиймээс хоёр од тоглогчын учраа олчих байх гэсэн хүлээлттэй байгаа. Шинээр ирсэн тоглогчид багт үнэхээр үр нөлөөгөө үзүүлэх нь тодорхой тоглогчид. Иймд багийн хоёр лидер багтайгаа учраа олоод явахад дахин аваргын төлөө дайрах багийн нэг гэдэг нь цаасан дээр байна. Хэрхэн бодит ажил болгох вэ гэдэг асуудал Кавай, Жорж хоёроос л шалтгаалах нь. Хамгийн гол нь багийн тоглогчид бэртэлээс хол байж эрүүл саруул байх нь чухал гэдгийгПол Жоржийн мөрний бэртэл сэдэрчүүл ёстой тоосго шиддэг болсныг харсан биздээ.Хүлээлт бүсийн аврага лигийн аврага гэсэн таамагууд их байна. Нэг хотын хоёр баг бүсийн финалд уулзвал мөн ч сайхандаа.


“Финикс Санс”

Явсан – Арон Бэйнс, Фрэнк Каминский, Келли Убре, Рики Рубио, Тай Жером, Жэйлн Лек

Ирсэн – Крис Пол, Жэй Краудер, Абдел Надер, Итуан Муур, Лэнгстон Галлоуэй, Дэмион Жонс, Жонатан Мотлэй, Камерон Пэйн

Боломжит гараа: Крис Пол, Дэвин Бүүкер, Микал Бриджс, Жэй Краудер, ДеАндре Эйтон Сэлгээ: Камерон Пэйн, Итуан Муур, Камерон Жонсон, Дарио Шарич, Жален Смит

Цалингийн цэс - $124,825,928 

Лигийн хязгаар - $109,140,000

Халуун наранд шарагдаж байгаад гэнэт ухаан орсон уу гэлтэй хөдөлсөн баг.

Үйл явдал хэрхэн өрнөв.

    "Финикс Санс" энэ амралтаар хамгийн завгүй ажилласан багуудын тоонд орох нь гарцаагүй. Ур чадвар, ирээдүйтэй тоглогчидтой боломжийн үзэх байх гэж яригддаг ч жил болгон плэй-оффын гадуур үлддэг учраас томоохон нэртэй холбогдохоор шийдсэн бололтой. Тэр нэр нь мэдээж залуучуудыг хангалттай тоглуулаад өгөхур чадвар, туршлагатай холбогч Крис Пол. Түүнийг авахын тулд “Финикс Санс” Келли Убре, Рики Рубио, Тай Жером, Жэйлн Лек, 22 оны 1-р тойргийн эрхийг өгөөд Крис Пол, Абдел Надерыг авав. Ингэснээр Бүүкер, Эйтон гэсэн залуу одод нь хангалттай тоглоход плэй-офф нүдэнд харагдаад эхлэх нь тэр. Плэй-оффын багт өөр юу хэрэгтэй билээ? Мэдээж үүргийн тоглогчид тэд ч цуглуулж чадлаа. 3 жилийн 30 саяаар Жэй Краудертэй, Итуан Муур, Лэнгстон Галлоуэй, Дэмион Жонс, Жонатан Мотлэй, Камерон Пэйн нартай минимум цалингаар гэрээ байгуулав. Мөн багийн гол тоглогчдын нэг Дарио Шаричтай 3 жилийн 27 саяаар гэрээг нь сунгав. Одоо бид нарнуудын хийсэн наймаа тэдэнд нар гийгүүлэх эсэхийг харах л үлдлээ.

Хүлээлт. Шинээр ирсэн Пол тийм ч ялагдах дуртай эрхэм биш үргэлж ялагч байхыг хүсдэг байсан ч тоглож байсан багууд нь азгүйтсээр, бүтэлгүйтсээр. Нуулгүй хэлхэд Санс ч хүссэн баг нь биш гэхдээ одоогийн бүрэлдэхүүнээр бол хангалттай плэй-оффд орно. Эхний шатыг даваад дараагийн шатанд хүчтэй өрсөлдөөн үзүүлээд хасагдах байх гэсэн таамаг их байсан. 


“Сакраменто Кингс”

Явсан – Кент Бэйзмор, Богдан Богданович, Алекс Лен, Йоги Феррел, Хэрри Жайлс, Кори Брюэр

Ирсэн – Хассан Вайтсайд, Глэнн Робинсон III, Фрэнк Камински, Чимези Мету, 

Боломжит гараа: ДеАарон Фокс, Бадди Хилд, Харрисон Барнс, Марвин Багли, Холмс Сэлгээ: Кори Джозеф, Халибөртон, Глэнн Робинсон III, Белица, Вайтсайд

Цалингийн цэс - $109,623,554 

Лигийн хязгаар - $109,140,000

Ямар ч ойлгомжгүй ажиллаж байсан удирдлагаа зун халж сэргээн босголтын ажилдаа орсон баг.

Үйл явдал хэрхэн өрнөв.

    Сакраментогийн цаашдын зорилго холбон тоглогч ДеАарон Фокс дээр багаа босгохоор шийдсэн учраас 5 жилийн 163 сая ам.долларын гэрээг сая үзэглэв. Энэ улирлын өмнөх наймааны зах дээр хамгийн эрэлттэй байсан Богдан Богдановичийг зүгээр үнэгүй тавиад явуулсан нь хамгийн инээдтэй шийдвэр байлаа. Тэд ер нь сүүлийн жилүүдэд дандаа олиггүй наймаа хийж байсан. Аз болоход драфтаар сайн залуус орж ирж багийн удирдлагын алдаатай шийдвэрүүдийг цайруулж байсан гэхэд хэлсдэхгүй. Сая хийсэн наймаануудыг бүхэлд нь авч үзвэл багийг өөрчлөөд хүчтэй өрсөлдөгч болоход нөлөөлөх тоглогч үнэндээ байсангүй. Драфтаас авсан Халибөртон Фокстой учраа олвол лигийн хамгийн хурдан, аюултай урд шугамын хослол болно. Багийн удирдлага ууг нь сайхан ажиллаад өгвөл ирээдүйтэй залуучууд их байна даа. 

Хүлээлт. Ууг нь анх дасгалжуулагчаар Люк Уолтон томилогдоход залууст боломж ирж байна, дараагийн Вариорс, плэй-офф батаараа гээд л ярьж эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч аль нь ч биелсэнгүй. Энэ жил сайн тоглож чадвал плэй-оффын сүүлийн байраар гарч ирэх магадлалтай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
2
3 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
3
3 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0