Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Охиторисама буюу "ганцаардмал" соёл Японд дэлгэрч байна


Бүлгийн соёлтой Японы нийгэмд өдрийн хоолоо ганцаараа идэх нь байж боломгүй зүйл мэт тооцогддог байсан цаг саяхан. Тийм ч учраас бусдын нүднээс далд, угаалгын өрөөний суултуур дээр сууж хооллохыг тодорхойлсон "Бэнжо мэши" гэх хэллэг хүртэл гарчээ.

Харин сүүлийн үед Япон улсад "охиторисама" хэмээх хөдөлгөөн эрчимжиж байна. Охиторисама гэдэг нь япон хэлнээ 'бүлгийн нэг' гэсэн утгатай бөгөөд бүхнийг ганцаараа хийхийг (супер соло соёл гэх нь ч бий) эрмэлзэж буй япончууд уг хэллэгээр өөрсдийн амьдралд нэвтэрсэн шинэ хэв маягийг тодорхойлж байна. Тэдний нэг бол Шинжүкү шөнийн дүүрэгт байрлах Хитори баранд барменаар ажилладаг Мики Татейши юм. Хитори (ганц хүн гэсэн утгатай) бар нь 2018 онд нээгдсэн бөгөөд ганцаараа уух хүсэлтэй хүмүүст үйлчилдэг аж. 

Шинжүкү шөнийн дүүрэгт байрлах Хитори бар

Татейши "Зарим хүн ганцаараа байхдаа тааламжтай байдаг бол зарим нь амьдралдаа шинэ хүрээлэл бий болгохыг хүсдэг" хэмээн ярив. Хитори барны "нэг хүний бодлого" нь ганц ганцаараа явж буй хүмүүст хоорондоо яриа өрнүүлэх боломжийг олгодог гэсэн юм. Тус уушийн газар 10 орчим үйлчлүүлэгч л багтах давчуухан орон зайтай бөгөөд энэ нь хажуудах хүнтэйгээ яриа үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ.

Энэ мэтчилэн уушийн газраас эхлээд кафе, ресторан, караоке гэх мэт бүх төрлийн үйлчилгээний газар ганцаараа явж буй хүмүүсийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэх нь нэмэгдэж байна. Жишээлбэл, Токиод үйл ажиллагаа явуулдаг 1Кара нэртэй ганц хүний караокед PR, борлуулалтын менежерээр ажилладаг Даики Яматани "Ганц хүний караокены эрэлт 30-40 хувиар нэмэгдсэн" гэж ярьжээ. Тиймээс тэднийх утасны бүхээгийн хэмжээтэй ганц хүний караокег олноор нь байршуулжээ. 

1Кара ганц хүний караоке

Үүгээр зогсохгүй, сүүлийн нэг жил хагасын хугацаанд япончууд "охиторисама" хэв маягт нэгдэж буйгаа олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, мэдэгдэх нь нэмэгджээ. Инстаграмаас “ohitorisama” гэж бичээд хайвал ганцаараа хооллож, кино үзэж, архи ууж буй хүмүүсийн зураг олноороо гарч ирэх аж. 

Найз нөхөд, ажлын хамт олонтойгоо зугаацан цэнгэж, хамтдаа хооллодог хамтын соёл бүхий Япон улсад яагаад ийм хөдөлгөөн идэвхтэй өрнөх болов? 

НИЙГМИЙН ДАРАМТ 

Барууны орнуудад ганц бие амьдралыг сонгох нь тийм ч гайхширмаар зүйл биш билээ. Жүжигчин Кристина Хендрикс өнгөрсөн арванхоёрдугаар сард ганцаараа концерт үзэж буй зургаа #solodate гэсэн хэштагаар оруулж байв. Мөн жүжигчин Эмма Уотсон Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ганц бие байгаадаа аз жаргалтай байна хэмээн мэдэгдэж, энэ хэв маягаа "өөр өөртэйгөө хамтран амьдрах нь" гэж нэрийджээ. Түүнчлэн зарим хэвлэл цэнгээний газар ганцаараа уух, ном унших зааварчилгааг хүртэл гаргажээ. 

Харин Япон гэх мэт бүлгийн нэг гишүүн байж, зохицож амьдарсаар ирсэн улсуудад үйлчилгээний газруудаар ганцаараа үйлчлүүлэх нь шинэ соёл юм. 125 сая хүн амтай тус улс Калифорни мужаас ч бага нутаг дэвсгэртэй бөгөөд дийлэнхийг нь уул нурууд эзэлдэг. Тиймээс япончуудын хувьд орон зай чухалд тооцогддог ба аль болох бусадтай зохицож, нийцэж амьдрах сонголтыг хийсээр иржээ. Гэвч орчин цагт энэ байдал нь хүмүүст дарамт шахалт болж байгаа аж. 

"Нөгөөтэйгүүр сошиал медиа дахь найзын тоо, лайкын хэмжээгээр хувь хүний үнэ цэнийг тодорхойлж буй өнөө үед ганцаараа байх нь үе тэнгийн дээрэлхэл, гадуурхалаас зугтах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, 24/7 онлайн амьдрал нь "охиторисама" хэв маяг дэлгэрэхэд нөлөөлж байна" Номура эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах зөвлөх Мотоко Мацушита ярьсан байна. Тэрбээр "охиторисама" хэв маягийн үүсэл гарал болон цаашдын ирээдүйг судалдаг эрдэмтдийн нэг юм. 

24/7 онлайн амьдрал нь "охиторисама" хэв маяг дэлгэрэхэд нөлөөлж байна гэв.

"Бэнжо мэши" гэх хэллэгийг гаргаж ирсэн Осака их сургуулийн социологич Даисукэ Цужигийн хэлж буйгаар, хүүхдүүд ганцаараа хооллох дургүй учраас угаалтуурын өрөө рүү орж хооллодоггүй, харин үеийнхэн нь түүнийг найз нөхөдгүй хүн гэж бодох вий гэдгээс эмээдэг учраас ийн олны нүднээс далд, ганцаараа хооллодог гэжээ. Гэхдээ ганцаараа байхыг сөргөөр хардаг хандлага багасаж байгааг тэрбээр онцолсон байна. 

2015-2018 оны хооронд 10 мянга орчим хүнийг хамруулсан судалгаагаар бие даасан байх, гэр бүлийн амьдралыг уян хатан төлөвлөх зэрэгт хүмүүс харьцангуй эерэг ханддаг болсон нь ажиглагджээ. Түүнчлэн заавал хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх ёстой гэж боддог хүний тоо буурч, хүүхэдтэй байсан ч гэр бүлээ цуцлуулах нь хэвийн зүйл гэж үзэж байгаагаа судалгаанд оролцогчид илэрхийлжээ. 

2040 ОН ГЭХЭД НАСАНД ХҮРСЭН ЯПОНЧУУДЫН 50 ХУВЬ НЬ ГАНЦААРАА АМЬДАРНА

Өнгөрсөн жил Япон улс 1899 оноос хойш түүхэндээ анх удаа хамгийн бага төрөлттэй байжээ. 2019 онд Японд 864 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Нэг гишүүнтэй өрхийн тоо 1995 онд нийт өрхийн 25 хувийг эзэлж байсан бол 2015 онд 35 хувь болтлоо нэмэгджээ. 

"Ганц бие хүмүүсийн худалдан авах чадварыг цаашид үгүйсгэх аргагүй болж байна" гэж судлаач Казухиса Аракава ярив. Тэрбээр Японы хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг Хакуходод ажилладаг. 2040 он гэхэд 15-аас дээш насны нийт хүн амын 50 хувь нь ганцаараа амьдарна гэж Аракава “super solo society” номондоо бичжээ. 

2030 он гэхэд ганцаараа амьдардаг хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 128 хувиар нэмэгдэнэ.

Хитори бараар тогтмол үйлчлүүлдэг Эрика Миура ганцаараа гулгаж, кино үзэж, караоке ордог хэмээсэн юм. Ингэх нь түүнд илүү их эрх чөлөөг олгодог гэж 22 настай бүсгүй ярьжээ. Харин 1Кара караокены үйлчлүүлэгч Го Ямагучи "Найзуудтайгаа караоке орвол ээлжээ хүлээх хэрэгтэй болно. Бас сайн дуулж чадахгүй бол эвгүй шүү дээ. Харин ганцаараа байвал хүссэн дуугаа дуулж болно" гэв. 

Сонирхолтой нь, ганц бие гэрлээгүй хүмүүс л "охиторисама" хэв маягийг сонгодог уу гэвэл тийм биш юм. Гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс, өндөр настнууд хүртэл энэ мэт гадуур ганцаараа гарч, цагийг зугаатай өнгөрөөх нь нэмэгдэж байгаа гэнэ. 

Цаашлаад, зөвхөн Япон ч биш дэлхий нийтээрээ ганц бие амьдралын хэв маяг руу явж байна. Лондонд төвтэй Euromonitor International судалгааны байгууллагын тооцоолсноор 2030 он гэхэд ганцаараа амьдардаг хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 128 хувиар нэмэгдэнэ (2000 онтой харьцуулахад) гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Зугтсан оросуудыг Монголд улс байгуулахыг санал болгов
2
4 өдрийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
3
2024.04.30
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
1
28
2
2
0
4
3

Сэтгэгдэл бичих (18)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.08 162.158.118.157

ene gantsaara saihan geed baiga hvmvvs uvchin zovlon vhel irheere gantsaaraa chimeegvi alga bolooroi genet naiz nuhud ger bvl geed unavdaa tuilshiraad gegeerch baigaa aytai yum yarij bh shivde hvmvvstei bh hetsvv bol uuruu vheh tsag irhed busad hvmvvsdee sadaa bolohgvi alga boltsgoogoorei soliotoi amitad min

0 Хариулах


arai2 2020.01.21 114.184.139.184

tokyod ireed 2 jil gantsaaraa amidraval yaaj ugleh boldoo hha bi ldoo ch gantsaaraa bn sda ymaa nere.

0 Хариулах


arai2 2020.01.21 114.184.139.184

hun eh orondoo baihdaa gants biy bsan ch gantsaarddaggui ym bn ter bol unen shuu. end bichsen commentuudiig ip haygaar n haihaar dandaa mgl d bga humuus gantsaardaj uzeegui tgsen hernee goy etr lol

0 Хариулах


arai2 2020.01.21 114.184.139.184

ypond ireel gantsaaraa 2 jil yag iim bdaltai baina unendee bas huseh ym bish ym bn tgle geed huntei bas gaduur garaad tsagiig ongrooh gher bas bishee. yamr ch bsn gantsaaraa bn gdg huseh ym bish bish

0 Хариулах


Зочин 2020.01.21 66.181.182.253

unuudur ygl iim um tolgoid ergeldsim bn gants hunii karoeked orj uzhiimsan zugeer l shan hashgaraad yu ch bodohgui

0 Хариулах


Зочин 2020.01.19 202.126.89.166

Нөхрөөсөө салаад 35 жил өнгөрсөн байна. Анх охиноо хойд эцгийн гар харуулаад яахав гэж боддог байлаа. Одоо нэг архичинтай суугаад яахав гэж боддог. Эр хайгаад тэнээд явалтай биш. Ганцаараа байх сайхан. Хэн ч үзэж байгаа киног минь солихгүй, ийм хоол идэхгүй, тийм хоол идье гэж хэлэхгүй, чи мөнгөөрөө ямар их ном авдаг юм гэж шүүмжлүүлэхгүй, хэн нэгнийг хэзээ ирэх бол, согтуу ирэх болов уу?...гэж санаа зовохгүй, орж гарахдаа ч цагт баригдахгүй...

0 Хариулах


Зочин 2021.04.08 162.158.118.205

uvchin zovlin irheer gantsaaraa bolno geel yavah baihda te

0 Хариулах


Зочин 2020.01.18 66.181.161.122

Хаяаа ч өөртөө цаг гаргаж ганцаараа бхыг хичээдэг сайхан амар тайван бдаг шүү.

0 Хариулах


Зочин 2020.01.17 202.9.40.142

Ганцаараа гоё бж болноо, гоё л бдын угаасаа гэхдээ удаан тэгж бж болохгүй ээ зожигроно шүү. Ганцаараа инээснээс хэн нэгэнтэй хамт инээж баяссан нь илүү сайхан санагддаг бишү

0 Хариулах


Иргэн 2020.01.16 103.57.93.57

Өөрийнхөөрөө байж болдоггүй хиймэл зан, хиймэл орчин хүнийг залхааж байгаа байхаа. Манай монголд УИХ гээд хиймэл орчин үүсээд байгаа газар байгаа шүү

0 Хариулах


Зочин 2020.01.16 202.21.108.35

gantsaaraa baih uneheer saihan

0 Хариулах


Zaya 2020.01.16 86.49.254.49

Todorhoi hugatsaand gantsaaraa yvhana medeej olon zuiliin bolomj, uuruu uuriiguu oilgoh, biy daaj surah, tsaashid amidrald yaj handah yostoigoo oilgoh geed l dawuu taluud bii. Hun bur uur uursdiin gesen amidral, huviin tsag hugatsaanii tuluvlult geed bii, teriigee sain uhamsarlaj meddeg bol hezee huntei niilj amidarhuu gedgeech medjil baigaa. Harin yugaa ch medehgui nusan taglaanuud amidrald yarch boldgui umaaraa oroldoj hucheer ger bul zohioh ni utgagui sanagddag tgd uuriiguu ch oilgoj amidarliigch uhaaraagui humuus yAj hunii hani humuunii eceg eh boloh um be. Buruu tuluvlguuguu amidarlaas ger bul salalt, huuhed unchirult geed zambraagaa aldaj bn. Medeej hair durlalaa oroitoj irlee ch salah tohioldol bh ch anhnaasaa l amidrald hariutslagatai handah hrgtei uunii tuld heden jil gantsaaraa amidarhad yaw l gej...

0 Хариулах


Зочин 2020.01.19 192.82.69.100

Өөртэй чинь 1000% санал нэг бна. Ганц бие байх үедээ хүн илүү дотогшоогоо өнгийх боломж гардаг байх. Элдэв хиймэл зан, эго энэ бүхэн түр зуурын гэдгийг ойлгож, хамгийн чухал зүйл дээр хамаг анхаарал тунаж үлддэг бололтой. Мэдээж ганцаараа инээснээс хамтдаа инээх нь нандин бөгөөд аз жаргалтай болохоор ганц бие байх үедээ хувь хүнээ ухамсартай, хариуцлагатай талруу залуурдаад ханьтайгаа учрах ёстой.

0 Хариулах


M 2020.01.16 103.212.118.239

Ганцаараа байснаар илүү өөртөө боломжуудыг бий болгож нээж өгдөг байхаа. Бас эрх чөлөөтэй. Хэн нэгнээс санаа зовох шаардлага байхгүй. Өөрийн гэсэн ертөнцтэй. Хувийн орон зай гэвэл бүр хязгааргүй... Олон зүйлд суралцах цаг мааш их гарна. Дэлгүүр орсон ч хэн нэгэнд чирэгдэлгүй, авахыг хүсэж байгаа юмаа тухтай уншиж харж барьж тавьж сонгож аваад л... Үнэндээ хамгийн стресс багатай байх боломж. Зарим хүмүүс хааяаа ч гэсэн ганцаараа байж үзхийг хүсэвч тэгээд л чаддаггүй байхдаа. Цалин авсан ч өөртөө тааруулаад авхыг хүссэн зүйлээ авч ардаа энийг авчихвал тийм юмны мөнгө дутчихна заза дараа болиидоо одоохондоо тэрэндээ ийм юмыг нь авчихъя гэж эргэлзэхгүй мөнгө санхүүгийн асуудалд ч бага орох юм шиг санагдаж байна. Гэхдээ хэт туйлширвал сөрөг тал байгаа2. Аливаа юм 2 талтай байдгаас хойш

0 Хариулах


B 2020.01.16 94.25.239.14

Ene manai mongol shig hun am bagatai ulsad bol hereggui ym shig sanagdaj bn gerlelt hun amiin osolt zailshgui heregtei zuil er ni ym het daimjirhaaraa ontsgui boldog eniig manaihan oilgono biz

10 Хариулах


Зочин 2020.01.19 192.82.69.100

Монгол залуус өсөн дэвшиж бусад гүрэнтэй өрсөлдөх шаардлага байгаа боловч өөрсдөө бүрэн боловсорч(хувь хүн талаасаа) гүйцээгүй байж хар багаасаа аав ээж болчихсон хөгжих, төлөвших цаг нь хязгаарлагдмал болчихсон хүүхдүүд зөндөө байна. Тэднийг буруутгах хэцүү, зөвгөх ч хэцүү. Тэгэхээр ганц бие байх хугацаандаа өөрийгөө маш зөв тооцоотойгоор бүх л талаасаа хөгжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Тэр үед бүтээсэн хүүхэд нь оюунлаг, өөрөө ч үр хүүхэддээ зааж сургах үг нь өөр байх биз ээ...

0 Хариулах


S 2020.01.16 66.181.176.66

Ганцаараа гэдэг тийм ч муу санаа биш дарамт шахалт элдэв бусын баримтлах дүрэм болон бусдын аяыг тааруулах шаардлагагүй болно Надад бол гэрлэлт гэр бүл тийм ч хэрэгтэй гэж санагддаггүй

3 Хариулах


Зочин 2021.04.08 162.158.118.205

odoo tegeel vhel uvchin irhere hvngvi gert gantsaaraa shanalj vhdeg baihda

0 Хариулах


Truth hurts 2020.01.16 202.9.46.54

Yag ene amidraliin hew mayg huniig aldag gedgiig biyeere medreed yawj baina!

0 Хариулах


Зочин 2020.01.16 192.82.70.106

ягаад алдаг гэдгээ хуваалцаач

0 Хариулах


Зочин 2020.01.16 166.137.242.75

Yaj apdag gj? Just curious

0 Хариулах


hishge 2020.01.16 203.91.115.54

sayhaniig hurtel gaihdag blaa ghde odoo bl gantsaara anir chimeegui zowhon oorteige bhiig husej bn gantsaardal bl gunigtai tm hetsuu zuil bish, herwee amidralaa buren ooroo zohitsuuldag sanhu mongotei bl gantsaara l bn ur huuhdiin ch hereggui zowlon sanagdaj bn, yron shndaa bi law gertee gantsaara bhda dur zorgooro taalamjtai bdg hezee neg tsagt humuus oilgono

2 Хариулах


Зочин 2020.01.16 166.137.242.75

Tehh. Oortoo oorteige tsag ongoruuleh goe bas zaaval huntei gerleh albagui gj boddog bolood bga. Gehde harin huuhedtei bol bolmoor bn. Yamar ih bayar bayasgalan gerel gegeeg tugeedeg bileedee. Gehde odogin niigemd, bas ooroo iimerhuu ger buliin hev mayag songono gj bodoj baij huuhed gargaval huuhded hetsuu bh um shig sanagddag

0 Хариулах


N 2020.01.15 64.119.17.9

Goyo shdee. Delgyyr tsugtaa hesie ntr gsn humuuusig ogt oilgodguushd. Zarim zuiliig gantsaaraa hiih ni iluu saihan bdg

1 Хариулах


Зочин 2020.01.16 98.212.189.133

Bi Amerikt amidardag. Udur tutmiin amidral er ni iimerhuu l baidag. Hen hentei zuuraldaad delguur heseed yavah vedee. Bugd zavgui tegeed ch hol hol amidarna. Er ni amidaraliin hevayag ter zugruu yavj bgaa yum shig lsanagddag.

0 Хариулах


Ганц хүн 2020.01.15 66.181.161.39

Нээх сайхан сэтгэл тайтгаруулсан мэдээлэл байна

2 Хариулах