Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орон нутгийн сонгуультай холбоотой МЭДВЭЛ ЗОХИХ 7 ЗҮЙЛ

Орон нутгийн сонгуулиар тухайн амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд миний өмнөөс шийдвэр гаргаж энэ хүрээлэн буй орчны маань өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгөө зарцуулах төлөөлөгчдийг сонгох юм.


Өнгөрсөн баасан гарагт Ub.life Live ярилцлагадаа бид Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн инженер, улс төр судлаач П.Алтанчимэгийг урьж Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл авсан. Энэ үеэр ярилцсан гол зүйлсийг эмхэтгэлээ.

Орон нутгийн сонгууль гэж юу вэ? Ач холбогдол нь юу вэ?

Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль болон Ард нийтийн санал асуулга гэсэн дөрвөн сонгуулийн үйл явц бий. Өнгөрсөн зургаадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө сонгож намайг төлөөлөн хууль санаачлах, хууль боловсруулах, хууль батлах хүнийг сонгосон гэсэн үг. 

Харин одоо бидний хувьд тухайн амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд миний өмнөөс шийдвэр гаргаж энэ хүрээлэн буй орчны маань өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгөө зарцуулах төлөөлөгчдийг сонгох юм.

Орон нутгийн энэ сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. 


Би хэдэн хүнд санал өгөх вэ? 

Нийслэлийн иргэдийн хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөө сонгоно, мөн Дүүргийн иргэдийн хуралдаа төлөөлөгчөө сонгох юм. Орон нутгийн иргэдийн хувьд Аймгийн болон Сумын иргэдийн хуралд төлөөлөгчөө сонгоно. 

Оршин суугаа дүүргийн хүн амын тооноос шалтгаалан танай тойрог хэдэн мандаттай байна тэр тоогоор нэр дэвшигчийг сонгох юм. Саналын хуудасны дээд хэсэгт Нийслэлийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид, доод хэсэгт Дүүргийн ИТХ-ын хуралд нэр дэвшигчид бий. Тухай бүрт нь Та тэд хүртэлх тооны нэр дэвшигчийг сонгоно уу гэж бичсэний дагуу хүнээ сонгох юм. 

Иргэдийн хуралд хэдэн хүн байдаг вэ? 

Нийслэлийн хувьд 45 төлөөлөгч биднийг төлөөлөн ажилладаг. Дүүргийн хувьд 17-43 төлөөлөгч хүн амын тооноос хамааран ажилладаг. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг хамгийн олон хүнтэй дүүргүүд олон төлөөлөгчтэй байдаг. 

Би саналаа өгөхгүй бол яах вэ? 

Орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй буюу чамайг саналаа өг гэж араас чинь хэн ч хөөцөлдөхгүй нь сайхан. Гэхдээ... Тэр хооронд танай дүүрэг, хорооны маш цөөн хүн саналаа өгөөд бүгдийг чинь төлөөлөөд шийдвэр гаргах эрхтэй болно гэсэн үг. Дараа нь чамд болон хүрээлэн буй орчинд чинь асуудал тулгарч, чи шаардлага, хяналт тавих гэтэл чи саналаа өгөөгүй... 

Санал өгөхөд шаардлагатай мэдээлэл хаанаас авах вэ? 

Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-наас эхэлнэ. Намууд тэр өдрөөс эхлэн сонгогчдод мэдээллээ хүргэж сошиал, вэб хуудсаараа мэдээлэл өгнө. Мөн нэр дэвшигчдийн уулзалтууд болдог. Энэ товыг Facebook, Instagram-аас хараад очоод үзэхэд ерөөсөө илүүдэхгүй шүү. Нийслэл, дүүрэгт нэр дэвшигчид гэрийн чинь ойролцоо уулзалтаа зохион байгуулж, хийх ажил, үзэл бодлоо танилцуулна. Ядаж царайг нь хараад ав. 

Сонгуулийн санал өгөх байр, цаг хугацааг яаж мэдэх вэ? 

election.burtgel.gov.mn хаягаар ороод хайлт хийвэл аль санал авах байранд очих тухай мэдээлэл гарч ирнэ. 

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Facebook хуудсыг дагаад тогтмол мэдээлэл авч болно. 

Сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддаг вэ? 

Хуулийн дагуу 8 төрлийн сурталчилгааны хэлбэр буюу ухуулах хуудас тараах, самбар байрлуулах, уулзалт хийх, хэвлэл мэдээллээр гэхчлэн. Мөн мессежээр сурталчилгааны материал явуулах заалт журмаар орсон юм билээ. 

Тэгэхээр зөвхөн Эрүүл мэндийн яамнаас төдийгүй сонгуулийн сурталчилгааны мессеж энэ намар хүлээн авах нь ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.