Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Редакцын тэмдэглэл | "Turning Points" дугаарыг та юугаар илэрхийлэх вэ?

"Гэрэг" сэтгүүлийн хамт олон The New York Times-тай хамтарсан "Turning Points" дугаараа сар гаруй бэлтгэсний дүнд сэтгүүл маань гарлаа. Энэ зуурт редакцын хамт олон маань ямар бодол, сэтгэгдэлтэйгээр ажиллаж байснаа тэмдэглэн хуваалцаж байна.


"Гэрэг" сэтгүүлийн хамт олон The New York Times-тай хамтарсан "Turning Points" дугаараа сар гаруй бэлтгэсний дүнд сэтгүүл маань гарлаа. Энэ зуурт редакцын хамт олон маань ямар бодол, сэтгэгдэлтэйгээр ажиллаж байснаа тэмдэглэн хуваалцаж байна.

Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал 

Дуулсан дуундаа уярна гэдэг шиг ямар баялаг, сайхан дугаар болж байна аа гэж догдолсоор ард нь гарах гэж байна. Гарах гэж байна гэдэг нь яг одоо үүнийг бичих зуур 23.40 цаг болжээ. Ахиад ч овоо сууна, бэлдсэн эхээ бид тойруулаад хэд хэд уншина. Маргааш өглөө хэвлэлтэд өгөхдөө үг үсэг, утга найруулгын алдаа гараагүй байгаасай хэмээн залбирна. Энэ дугаар хэвлэгдэн гараад, хамгийн түрүүнд энэ бичсэнээ унших мөчийг хүлээж байна. "Магад хүлээлт үгүй бол цаг хугацаа үнэгүй..." шүү дээ.

Ж.Хулан, Дэд захирал

Энэ дугаарыг хийсэн тухайгаа хожим эргэж бодвол хөөстэй ванн л санаанд бууна байх даа, хэхэ. Өглөөнөөс орой, үдэш хүртэл ажиллахаар зогсоо, зайгүй хэмнэл, бужигнаанаас өөрийгөө эргэж “олохын” тулд бараг орой бүр хариад л тэгж хэвтсэн юм байна. Тэр зууртаа дахиад л маргаашийн төлөвлөгөө, бичвэр, уулзалт, борлуулалт гээд л энэ дугаарыг хийх нь өөрийгөө сорьсон баялаг хийгээд урт аялал байлаа.

Тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг

Сэтгүүлийн төлөвлөгөө анх гарах үед Turning Point гэх гээд өөрийн эрхгүй Power point гэчихээд байлаа. Харин одоо бол 2020 оны өдийд яаж ч бодсон ЭРГЭЛТИЙН ЦЭГ-ээс өөр юу хатгах гэж.


Ерөнхий редактор У.Бямбаням 

Шүлгээр илэрхийлбэл, 

Амьдрал үхлийн хооронд 

Алив бүгд унамуй 

Цас унамуй (Г.Бадамсамбуу)

Хөгжмөөр илэрхийлбэл,


Антонио Вивалдигийн “Дөрвөн улирал”-ын “Өвөл” шиг л дугаар. Эхлээд хурд, хүчтэй, төгсгөлд нь болгоомжтой, дотогш. Харин уншигчдад хүрэхдээ оргилох болов уу.

Арт директор З.Энхмөнх

Дэлхийн стандартаар сэтгүүл хэвлэнэ гэдэг том, бас ихээхэн таашаалтай, сургуульд сурч байгаа юм шиг санагдлаа. Сэтгүүлээ бариад жилийн турш алхана гэхээс тэсгэл алднам



Гэрэл зурагчин Б.Долгорсүрэн 

Монголын хамгийн шилдэг сэтгүүлч, уран бүтээлч, мэргэжилтнүүдийн яриаг дурандаа буулгаж хамгийн бүтээлч хүмүүсийн хамтаар сэтгүүлийн нүүрэндээ нэрээ гаргана гэхээс догдолж байна. Хэдийгээр би яг энэ үед гадаадад зорчиж яваа ч хамт олноо орой өнжин ажиллаж, та бүхэнд шинэлэг, уншууртай сэтгүүл хүргэхээр хичээж байгааг Инстаграм стори дээрээс харж, хамт догдолж байна. Гэгээн хайрын баяраар хүрэх сэтгүүл бидний хайраар бүтэн та бүхэнд очиж байна.

График дизайнер Б.Билгүүн

Уг дугаар дээр ажиллах надад тоосгон барилга барьж байгаа юм шиг л санагдлаа. Нэг нэгээр тоосго өрж, дотоод засал чимэглэлийг будаж, уншигчид ороод гарахад  халуун дотноор дурсагдан үлдэх өргөө байгаасай гэж хүснэ.


Редактор Э.Намуун

Энэ дугаарт ажиллахдаа сонгуулийн шуугианаас олимпийн дуулиан руу шилжсэн хачин сонирхолтой жил байхыг хамгийн ихээр мэдэрлээ. Хамт олныхоо хичээнгүйлэн, нямбай ажиллаж байгааг хараад дурлам сайхан дугаар болно гэдэгт итгэл төгс байна. Хайр дурлалыг тунхагласан өдөр хэвлэлтээс “мэндэлж”, час халуунаараа ирнэ гэхээс догдлоод сүйд. Рүкигийн “Краш”-ийг сонсож хөглөгдөнгөө “Эргэлтийн цэг”-ийнхээ нийтлэлийг дуусгасан байдаг юм.


Оффис менежер А.Энхжаргал 

Анх ажилд орох гээд анкет өгч байхдаа дандаа залуухан хүмүүс байхаар дотроо энд л орчих юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй явсан. Ажилдаа орсны дараа хамт олныхоо бэлтгэн гаргасан сэтгүүлүүдийг харахаар бахархан, хаа явсан газраа нүүр бардам UB.life сайт, “Гэрэг” сэтгүүлд ажилладаг, манайх ийм нийтлэл, ийм сэтгүүл гаргасан гээд л яг л өөрөө хийсэн юм шиг ярьдаг болсоон. Би “Turning points” дугаараа уншигчидтайгаа адил тэсэн ядан хүлээж байсан шүү.

Сэтгүүлч О.Анхзаяа

Энэ дугаарын нийтлэл дээр ажиллах үедээ хамгийн их сонссон аялгуугаар илэрхийлье. Ryuichi Sakamoto - Opus (Piano Solo). Би бараг 100 сонссон байх аа. Хүмүүсийн ярианд сатаарахгүй өөртөө төвлөрөхөд тусалсан. Сэтгүүлийг унших үе энэ аялгууг анх сонссон мөч шиг сэтгэлд тод мөр үлдээж, энэ оргилом жилийн цастай, бороотой, хавар, намрын алинд ч дурсагдах биз ээ.


Сэтгүүлч Ж.Мөнхзул 

Нягт нямбай ажиллахыг ихэд хичээв. Дараагийн хүүхдээ хүү төрвөл Нягт, охин төрвөл Нямбай гэж нэрлэнэ. Ийм л байна.


Сэтгүүлч Б.Нямзул

Би ажиллахдаа ихэвчлэн хөгжим сонсдог л доо. Харин Нью-Йорк Таймстай хамтарсан гурван сэтгүүлийн нийтлэлүүд дээр ажиллахад бүтээлч байдал, багагүй судалгаа хийх шаардлагатай байсан учраас хөгжмийн оронд борооны чимээ сонсонгоо ажилласан юм. Энэ нь олж мэдсэнээ тунгааж боловсруулахад их тустай байлаа. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.14 103.229.122.232

гарчгаа засаарай.

0 Хариулах