Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шинэ гишүүдийн "хамгийн, хамгийн"


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн гарч,

  • МАН- 62 
  • АН- 11
  • ЗХЭЭ- 1 
  • ТБЭ- 1 
  • Бие даагч- 1 гишүүд тус тус сонгогдоод буй билээ. 

Шинэ парламентыг бүрдүүлэх 76 гишүүдээс бид “хамгийн хамгийн”-г онцлон, сонирхолтой жагсаалт хүргэж байна.

Тоогоор хамгийн өндөр санал авсан: 

СХД-ийн 28 дугаарт тойрогт нэр дэвшсэн МАН-ын гишүүн Н.Учрал 53651 хүний санал авсан нь нэр дэвшигчдээс хамгийн олон хүний саналаар тодорсон гишүүн боллоо. 

Тоогоор хамгийн бага санал авсан: 

Говьсүмбэр, Дундговь аймгийн 6 дугаар тойрогт дэвшсэн АН-ын гишүүн Г.Мөнхцэцэг 10175 хүний саналаар сонгогджээ. 

Хамгийн “холоос” сонгогдсон гишүүн

Сэлэнгэ аймаг, 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сонгуулийн кампаант ажлынхаа үеэр хоригдож байсан боловч парламентад ахин сонгогдож чадсан юм. Түүнийг Ерөнхий сайд байхдаа Тос, Тосон бумбын нуруун дахь тусгай зөвшөөрөлтэй газрыг өөрийн болгосон хэмээн буруутгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа үед ийн улиран сонгогдлоо.

Хамгийн олон ах дүүс нэр дэвшсэн: 

Энэ сонгуулиар нэг айлын ах дүүс, эгч дүүс, авга нагацгүй хамт дэвшсэн тохиолдол олон байв. Хамгийн олны танил болсон нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нар бөгөөд эгч Б. Саранчимэг нь энэ удаа улиран суух боллоо. Мөн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, түүний дүү Г.Батчимэг нар дэвшсэн авч сонгогдсонгүй. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан МАН-аас дэвшиж, түүний ах Ж.Баяржавхлан бие даасан хэдий ч сонгогдоогүй юм. 

Хувиар хамгийн өндөр санал авсан:

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн сонгогчдын 72,24 хувийн саналыг авснаар жагсаалтыг тэргүүлж буй юм. Түүний араас тус тойрогт хамт нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн удаалж байна.

Хамгийн залуу гишүүн:

1987 онд төрсөн 33 настай Н.Учрал хамгийн залуу гишүүнээр тодорч байна.

Хамгийн өндөр боловсролтой: 

Өмнөх их хурлын урдаа барьдаг хэдэн боловсролтой гишүүдийг бид мэднэ. Харвард төгссөн Ц.Мөнх-Оргил, Оюун-Эрдэнэ, Австралийн Үндэсний их сургууль төгссөн Д.Цогтбаатар гэхчлэн. Тэднээс гадна энэ удаа шинээр сонгогдсон гишүүд дотроос хамгийн өндөр боловсролтой гишүүнээр Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргоос гарсан Т.Доржхандыг нэрлэж болохоор. Тэрээр 

1995-1999: Бакалавр, Төрийн санхүү, Монгол Улсын Их Сургууль

2002-2004: Магистр, Төрийн эдийн засгийн бодлого, Хитоцубаши Их Сургууль, Токуо хот, Япон

2010-: 2010.07. Дэд Бүтэц дэх Төр, Хувийн Хэвшлийн Хамтын Ажиллагаа, Кеннэди, Харвардын Их Сургууль, Бостон хот, АНУ

2012-: 2012.06. Санхүүгийн Онол, Оксфордын Их Сургууль, Оксфорд, Их Британи

сургуулиудад урт, богино хугацаагаар суралцаж төгсчээ. 

Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент

Энэ удаа 13 эмэгтэй гишүүн сонгогдсоноор өмнөх парламенттайгаа тоогоороо тэнцэж буй. Сүүлийн хоёр сонгуулиас өмнө ийм олон эмэгтэй гишүүн их хуралд байгаагүй тул “хамгийн олон”  хэмээх амжилтаа хэвээр хадгалах юм. 

Хамгийн удаан парламентад суусан гишүүддээ баяртай гэж хэлсэн нь:

Бидний заримыг төрөхөд л УИХ-д сууж байсан гишүүд бий. Ц.Нямдорж парламентад 28 жил, Д.Лүндээжанцан 30 жил, С.Баярцогт 18 жил, Лу.Болд 16 жил суусан байх жишээтэй. Эдгээр гишүүдэд баяртай хэмээн зоригтой хэлж, улс төрийн карьерт нь цэг тавихуйц сонгууль боллоо. 

Хамгийн олны танил дүр төрх, имиджтэй гишүүд: 

Энэ жагсаалтанд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ танигдсан П.Анужин, Eagle телевизийн нэвтрүүлэгч Б.Жаргалмаа, "Шарк Танк" нэвтрүүлгийн шарк, хөрөнгө оруулагч Г.Амартүвшин, Улсын аварга Д.Сумьяабазар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг нэрлэж болно.  

Хамгийн олон удаа сонгогдож буй:

Зарим хуучцуул явж, зарим нь үлджээ. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ удаа парламентад 5 дахь удаагаа сонгогдож буй нь шинэ гишүүдээс хамгийн удаан төр түшилцэж буйгаар тодорлоо. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд 5 дахь удаагаа сонгогдож буй билээ. 

Хамгийн бага саналаар илүүрхэж сонгогдсон:Баянхонгор аймагт өрсөлдсөн МАН, АН-ын гишүүн эмэгтэйчүүд болох Б.Батцэцэг, А.Адьяасүрэн нарын саналын зөрүү ердөө 286 байсан агаад энэ удаагийн өрсөлдөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх А.Адьяасүрэн ялалт байгуулжээ.

Хамгийн их хөрөнгөтэй гишүүн:

МАН-аас Хөвсгөл аймагт сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:

 Нийт орлого: 12 тэрбум 820 сая төгрөг
 Нийтийн орон сууц: 3
 Үйлчилгээний зориулалттай: 2
 Тээврийн хэрэгсэл: Lexus 570- 1ш
 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 1 тэрбум 654 сая төгрөг
 Хадгаламж /дотоод дахь данс/: 11 сая  төгрөг
 Авлага: 2 тэрбум 700 сая төгрөг
 Зээл: 244 сая төгрөг
 Хөрөнгө оруулалт: Эм Си Эс Монгол ХХК, Интер групп интернэйшнл ХХК, Эрдэнэс Таван толгой ХК

хэмээн мэдүүлснээр хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр тодроод байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
0
0
1
4
1
4

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.27 172.69.252.151

Uneheer saihan songuuli bolson

1 Хариулах


Зочин 2020.06.27 172.69.252.149

Үнэхээр хөгийн бүр хэлэх үг ч алга. Хамгийн шившигтэй сонгууль. Шодоргос хаана пистакуудаа

1 Хариулах


Валя 2020.06.26 162.158.111.10

Янхан авгай сонгогдсонд ой гутаж байна

0 Хариулах