Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судалгаа: Ширээний ургамал стрессийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулдаг болохыг тогтоожээ


Японы Хёго их сургуулийн судлаачид саяхан ширээний ургамалтай холбоотой шинэ судалгааны үр дүнг танилцуулжээ. Дээрх судлаачдын хэлж буйгаар, ширээн дээрээ ургамал тавих нь ажлын байран дахь стрессийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулдаг гэнэ.

Судалгааны баг Японы нэгэн цахилгаан компанийн оффисын ажилчдын дунд туршилт хийсэн байна. Тэд эхний долоо хоногт ямар нэгэн ургамал байрлуулахгүйгээр ажиглалт явуулж, судалгаанд оролцогчдын бие махбод, сэтгэл санааны байдлыг танджээ. Харин дараагийн дөрвөн долоо хоногт ажилчдын ширээн дээр ургамал байрлуулж, тэдгээрийг арчлах, зорилготойгоор харах зэргээр ургамалтай харьцах үед судасны цохилт нь хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжсэн байна. Ингэхэд, ургамалтай харьцах үед хүмүүсийн судасны цохилт хэвийн үеийнхээс хэд дахин багасаж, сэтгэл түгшил буурч байгаа нь ажиглагджээ. Ажлын өдөр бүрийн төгсгөлд авч байсан сэтгэлзүйн сорилууд ч үүнийг баталжээ. 

Өдөрт ердөө 3 минутын завсарлага авч, амьд ургамалтай харьцах нь ажилчдын сэтгэл санаа төдийгүй бие махбодод эерэгээр нөлөөлж, стрессийн түвшинг бууруулж байна гэж Хёго их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Түүнчлэн ямар төрлийн ургамал байхаас үл хамаарч үр дүн нь ижил байгааг онцлон тэмдэглэсэн байна. Иймд ажлын ширээн дээрээ жижиг ч болов ургамал байрлуулж, түүнийгээ арчилж тордоорой.   

Эх сурвалж: People 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.