Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэтгэлэг хүртсэн оюутнуудаас өгөх 5 зөвлөгөө


Оюутнууд бол ирээдүйг авч явах чухал хүмүүс гэдэгтэй хүн болгон санал нэгдэх биз ээ. Тэдний сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх үйлсийг дэмжиж, байнга тус дэм үзүүлж байдаг ХААН Банкны хамт олон арваннэгдүгээр сарын 16-нд ХААН Банкны тэтгэлэг хүртсэн, энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа хүлээн авч уулзлаа.

Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан энэ хугацаанд нийт 1500 гаруй оюутанд 900 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа билээ. 

Энэ удаагийн хүлээн авалт залуусын эрч хүчээр дүүрэн өрнөлөө. Харилцааны чадвар болон өөрөө өөрийгөө танин мэдэх тухайд мэргэжлийн багшийн яриаг сонсож, хичээл заалгаснаас гадна "ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр"-т шалгарсан 5 оюутанд энэ өдөр батламжийг нь гардуулан өглөө.

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Өнөөдөр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай харилцах тухай хичээлийг шилдэг оюутнуудад заалаа. Тэд маш идэвхтэй оролцож чадсан. Хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх, өөрсдийгөө илэрхийлэх нь их сайн байлаа. Ер нь харилцааны чадварын тухай хичээлийг оюутнуудад орох нь их чухал. Бүх ажил бусадтай харилцах харилцаанаас л эхэлдэг учир энэ төрлийн чадварыг эзэмшүүлж, оюутнууд өөрсдийгөө танин мэдэхэд туслах хэрэгтэй гэж боддог. Оюутнууд идэвхтэй оролцсонд баяртай байна.

"Rise" хөтөлбөрт оролцсон шинэхэн оюутнууд:

"RISE" хөтөлбөрт анх бүртгүүлээд оролцож байхдаа маш олон зүйлийг сурч байсан. Сайн оюутан байхад маш олон талаараа тус дэмжлэг үзүүлсэн. Өөрийгөө илэрхийлэх, үр дүнтэй суралцах, өөрийгөө нээх тал дээр илүү сайжирсан гэж бодож байгаа. Хүмүүсийн яриа хэлэлцүүлэг маш сонирхолтой байсан болохоор нэмэлт мэдээллүүдийг олж авч чадсан. Өөрийгөө илүү идэвхжүүлээрэй гэсэн гол мессеж өгсөн болохоор түүний ачаар олон дугуйланд орж, идэвхтэй байх болсон.

ХААН Банкны тэтгэлгийг гардан авсан 5 оюутан:

1. С.Бямбадалай (ШУТИС) - Багш оролцоорой гэсэн болохоор материалаа өгсөн. Өөрийгөө сорьж үзмээр санагдсан болохоор оролцсон. Эхний шатандаа тэнцсэний дараа дахиад нэг шат байгааг дуулаад шинэ сорилтод орох нь гээд их дуртай байсан. Анх код бичиж сураад л энэ мэргэжлээрээ цааш явна гэж бодсон. Монголдоо эхлээд мэргэжилтэн болоод цааш гадаад руу чиглэх сонирхолтой байгаа. Аливаа зүйлийг маш сайн бэлдэж, чаддаг зүйлээ харуулж, өөрийгөө сорьж байгаарай.

2. Э.Ундрах (МУБИС) - Би нэгдүгээр курсийн оюутан байхдаа анх ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэгт хамрагдаж байсан. Дахиад энэхүү тэтгэлгийг хүртсэндээ их баяртай байна. Тэтгэлгийн тухай мэдээллийг анх олж уншаад сайн бэлдэж байгаад өгнө өө гэж бодож байсан. Сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад надад туршлага дутах нь тодорхой ч гэсэн энэ тэтгэлгийн ачаар би их туршлага хуримтлуулах боломжтой болно. Бас өнөөдрийн хичээл их чухал хэрэгтэй санагдлаа. Хүмүүстэй харилцах их чухал зүйл шүү дээ. Харин өнөөдөр чухал хичээлүүд сонсож,  өөрийгөө цааш хөгжүүлэх боломжтой болж байна. Бусад хүүхдүүдийн хувьд туршлага гэх зүйлийг эрхэмлэж, туршлага хуримтлуулах бүх боломжийг эрж хайгаарай.

3. Б.Мөнхцэцэг (МУБИС) - Би ХААН Банкны фэйсбүүк хуудас дээрээс мэдээллүүдийг нь анх харж байсан. Энэ тэтгэлэгт материалаа өгнө гэсэн бодолтой байсан болохоор бүгдийг нь бэлдчихсэн байсан. Хамгийн гол нь энэ банкинд дадлага хийх боломж олгож байгаа нь миний хувьд хамгийн чухал. Хүн ажил дээрээс л бүх зүйлийг сурдаг гэдэг шүү дээ. Дадлага сайн хийж, бусдаас суралцах нь гол. Аливаа зүйлийг эрж хайх хүсэлтэй байснаар шинэ мэдээллүүдийг алдалгүй авч, ийм тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.

4. Э.Номундарь (МУИС) - Оюутнуудын сурч хөгжих боломжийг нээж, туслалцаа үзүүлэн, байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдагт ХААН Банкинд баярлалаа. Анх материалаа өгсний дараа "ХААН Банкнаас ярьж байна" гэхээр нь би маш  их баярлаж байсан. Ийм боломж олгож байгаад их баярлалаа. Бусад оюутнууддаа сонирхуулахад ямагт шинэ содон мэдээлэлд соргог байж, боломжийг битгий алдаарай. Өөрийгөө гололгүй материалаа өгч л байх хэрэгтэй шүү.

5. Ү.Сугар - (МУИС) - Тэтгэлэгт хөтөлбөрт их хичээж бэлдэж байгаад материалаа өгсөн. Эхний шатанд тэнцлээ гэхийг сонсоод маш их баярласан. Нэг шатыг даваад дараагийн шат хүлээж байсан болохоор их айж байсан ч хамаг чадлаараа хичээсэн. Гэхдээ тэтгэлэгт тэнцсэнийг дуулаад би үнэхээр их баярласан. Миний аав сэтгэл хөдлөлөө тэр болгон гардаггүй хүн. Гэхдээ энэ мэдээг дуулаад үнэхээр их баярлаж, надад баяр хүргэсэнд миний сэтгэл их хөдөлсөн. ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа. Санаа зовж, өөртөө эргэлзсэн ч хамаагүй хийхгүй байснаас хийж үзээд алдаад, туршлага олж авсан нь дээр.

Шинэ оюутнуудаар хязгаарлагдахгүй, сурч боловсрохыг хүссэн бүх оюутнуудад боломж олгон тэтгэлэг олгодог хөтөлбөрүүдийн үр шим тасралтгүй гарсаар байгаа билээ. Цаашид ч уг тэтгэлэгт арга хэмжээнүүд үргэлжлэх бөгөөд ХААН Банкны Сангаас 12 дугаар ангийн сурагчид буюу намар нь шинээр оюутан болох хүүхдүүдийн дунд мөн шинэ оюутны тэтгэлгийг зарлаж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.