Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Торгуулийн мэдээллээ гар утсаараа авдаг болно


Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг “Мессеж”-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд  байна. Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга  Д.Одбаяр,  “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан иргэдийн мэдээлэл, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг солилцох боломжтой болох юм.

Түүнчлэн барьцаанд байгаа болон лизингийн үйлчилгээнд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөрчлийг өмчлөгч биш эзэмшигчид шууд хүрдэг болгох, осол гарган даатгалын үйлчилгээг хүлээн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг зарим тохиолдолд газар дээр нь шуурхай шийдвэрлэж замын зорчих хэсгийг түргэн чөлөөлүүлж замын ачааллыг бууруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлснээр жолооч нарт үүсдэг хүндрэлүүдийг багасгана гэж талууд үзжээ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.