Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Трамп сонгуульд ялагдвал Хятадууд Америкийг эзэлнэ"


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мягмар гарагт өгсөн хоёр ч ярилцлагынхаа үеэр өрсөлдөгч Жо Байденыг Хятадын талаар сул бодлого баримталж байна хэмээн шүүмжиллээ. Тэрээр Хятадын асуудлаар хатуу байр суурь баримтлана хэмээж буй атлаа тус гүрний Уйгур угсаатны эсрэг хэрэгжүүлж буй харгис бодлого болон Хонгконгийн улс төрийн эрх чөлөөг боомилж буйг огт эсэргүүцэж ярихгүй байгаа нь гайхмаар гэж CNN бичжээ. 

Трамп “Хэрэв би энэ сонгуульд ялахгүй бол АНУ Хятадын мэдэлд орох болно. Тэгвэл та бүхэн Хятад хэл сурахаас аргагүй болох нь дээ” гэж радиогийн нэвтрүүлэгчид хэлжээ. Тэр Хятадыг коронавирусийн халдварыг зогсоогоогүй, халдварт өвчний тухай мэдээллийг эрт үед нь мэдээлэлгүй, нуун дарагдуулсан гэж буруутгаж буй бөгөөд Ши Жинпинтэй тогтоосон нөхөрсөг харилцаа нь дуусгавар болсон гэж мэдэгдсэн билээ.

 Хятадад өрнөж буй хүний эрхийн олон асуудлаар АНУ дуугарахгүйн дээр, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцож байж болох тухай хар сэр хөвөрсөөр буй юм. Учир нь Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон Уйгурчуудыг хорих лагерт байлгах Ши Жинпиний бодлогыг Трамп дэмжиж байсан тухай дурдатгал номдоо бичсэн юм. Түүнд олон улсын харилцаа, хамтын асуудлаар Хятадтай муудах шалтгаан огт байхгүй, харин ч Хятадын харгис бодлогыг албан ёсоор дэмжсэн хариу илгээж байсан хэмээж. Тиймээс Трампын Хятадтай харилцаа хүйтрэх цорын ганц шалтгаан ердөө коронавирусээс болж түүний улс төрийн байр суурь ганхсанд өширхөөд буй хэрэг гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. 

Вашингтон Бээжинтэй зөрчил хурцдах олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа. Энэ долоо хоногт гэхэд л АНУ-ын өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдэн арванд айлчлаагүй Тайванд албаны айлчлал хийж байна. 

эх сурвалж: CNN 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хаха 2020.08.12 172.69.252.151

манай Мангарууд шиг хахах

0 Хариулах