Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Трампын твиттер хаягийг хааснаас хойш худал мэдээлэл тархах нь 73 хувиар буурчээ


Капитолын ордонд гарсан үймээний дараа технологийн компаниуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сошиал медиа хаягуудыг тодорхой хугацаагаар хязгаарлах, бүрмөсөн хаах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн юм. Твиттер, фэйсбүүк гэх мэт томоохон сошиал платформууд ерөнхийлөгчдөө ийнхүү хориг тавьсан нь ихээхэн маргаан дагуулсан ч зарим талаар эерэг үр дүнд хүргэж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

Zignal Labs байгууллагын хийсэн судалгаагаар Трампын твиттер хаягийг хааснаас хойш буюу нэгдүгээр сарын 9-15-ны хооронд онлайн орчинд сонгуулийн үр дүнтэй холбоотой худал, ташаа мэдээлэл цацагдах нь 73 хувиар буурчээ. Түүнчлэн: 

  • Сонгуулийн луйвартай холбоотой постууд 2.5 саяас 688 мянган болтол буурсан.
  • Капитолын үймээнтэй холбоотой хэштагын хэрэглээ эрс хумигдсан. Жишээ нь, #FightforTrump,  #HoldTheLine, March for Trump зэрэг хэштагууд тус бүр 95 хувиар багассан гэх мэт үр дүн ажиглагджээ.

Худал мэдээллийн тархалт буурахад өөр хүчин зүйлс ч нөлөөлсөн гэдгийг судлаачид тайлбарлажээ. Тухайлбал, Конгресс Жо Байдены сонгуулийн ялалтыг баталгаажуулсны дараа хэт барууныг баримтлагчдын найдвар багассан нь үүнд нөлөөлсөн гэж үзжээ. Гэхдээ Дональд Трампын хаягийг хааж, янз бүрийн хуйвалдааны онолуудыг түгээдэг хаягуудыг цэвэрлэсэн нь богино хугацаанд үр дүнгээ өгч, худал мэдээллийг хумихад чухал түлхэц болсон гэж үзэж байна. 

Мөн Трампын дэмжигчид контентын агуулгаас үл хамаарч Дональд Трампын жиргээг RT (дахин жиргэх) хийдэг болохыг өмнө нь хийгдсэн судалгааны үр дүн харуулжээ. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард хийгдсэн өөр нэг судалгаагаар сонгуульд оролцох, шуудангаар санал өгөхтэй холбоотой худал мэдээллүүдийн 20 хувь нь ердөө 20 хаягаас л цацагдаж байгааг тогтоожээ. Түүний дунд Дональд Трампын хаяг багтсан байна. 

Холбоотой мэдээлэл: Дональд Трампын хаягийг түр болон бүрмөсөн хаасан 15 платформ

Эх сурвалж: Vox

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
11 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.