Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өвчтэй эцгийгээ аврахын тулд 1200 км замыг дугуйгаар туулсан энэтхэг охин


Өвчтэй эцгийгээ сундалж 1200 км замыг дугуйгаар туулсан Житу Кумари хэмээх 15 настай энэтхэг охин дэлхий нийтийн анхаарлыг татаж, үндэсний баатар гэгдэж байна. Түүний эцэг амьдралаа залгуулахын тулд нийслэл Дели хотын захын хэсэг болох Гуруграмд рикша буюу хүн тэрэг унадаг байсан аж. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард осолд орсон тул Житу Кумари эцгийгээ асрахаар Делид иржээ. 

Коронавирусийн цар тахлын улмаас Энэтхэг улсад гуравдугаар сарын 25-нд хөл хорио тогтоосон бөгөөд энэ үеэр эцгийнх нь биеийн байдал дөнгөж дээрдэж эхлээд байжээ. Хөл хорио сунгагдсаны улмаас эцэг охин хоёр мөнгөө дуусаж, цаашид хоол хүнс, эм тариа худалдан авах боломжгүй болсон гэнэ. Түүнчлэн хот хооронд зорчих тээвэр зогссон учраас охин гэртээ харихын тулд 1200 км замыг дугуйгаар туулахаар шийдсэн байна. 

Тэд 1200 км замыг долоон хоногт туулсан бөгөөд замд таарсан иргэд тэдэнд хоолноосоо илүүчилж байсан ч хоёр хоног өл залгуулалгүй явсан гэж Житу Кумари BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин охины эцэг Мохан Пасван "Би уг нь хязгаарлалт дуусахаар ажил хийж мөнгө олъё гэж бодсон боловч хөл хорио сунгагдсан. Мөн байрны эзэд төлбөрөө тасралтгүй нэхсээр байсан. Анх охиноо дугуйгаар намайг сундалж явна гэхэд нь чи чадахгүй ээ гэж хэлсэн. Гэсэн ч тэр ятгасаар байгаад намайг зөвшөөрүүлсэн. Охиноо ийм хол замыг туулсанд нь бахархаж байна. Хэрэв бид Гуруграмд үлдсэн бол өлсөж үхэх байсан байх" гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.