Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуус байгалиа хайрлахыг уран бүтээлээрээ уриаллаа


ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд "Хүн байгаль хүйн холбоотой" гэх уран бүтээлийг "Arto" уран бүтээлчдийн багтай хамтран Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн ханан дээр зуржээ.

"Байгаль эн тэргүүнд" төслийн хүрээнд бүтээсэн энэхүү уран бүтээлийн талаар ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анураас тодрууллаа. 

Тэрээр “Байгальтайгаа зүй зохистой харьцах, хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн байгаль хүйн холбоотой гэх утга санааг илэрхийлэх нөлөөллийн ажлууд хийж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Arto” уран бүтээлчдийн багт санал тавин хамтран ажиллалаа. Бид байгалийн нэг хэсэг, байгальтайгаа үргэлж холбоотой байдаг учир өдөр тутамдаа ч жижиг зүйлсээс эхлэн байгальдаа ээлтэй амьдрахыг уриалсан утга санааг илэрхийллээ. Маш их цаг, хөдөлмөр орсон энэ бүтээлээс байгалиа энэрэх, хайрлах мэдрэмж аваасай гэж хүсэж байна” гэлээ.

Энэхүү уран бүтээлийг "Arto" уран бүтээлчдийн багийн зургаан гишүүн хамтарч арав гаруй хоног зурж бүтээсэн байна. “Arto” уран бүтээлчдийн багийн ахлагч Б.Одгэрэл “Энэ бүтээлийн гол утга санаа нь экологи хүнтэй зайлшгүй холбоотой гэдгийг илтгэсэн. Хүн байгаль орчиндоо бий болон төрж, үхэхдээ ч буцаад байгальдаа шингэдэг. Ийм эргэлтийн тойрогт амьдардаг учир байгаль орчин, бие биесээ хайрлая гэсэн санааг илэрхийлсэн. Тэр тусмаа хүүхэд зурсан гол шалтгаан нь эх хүйн холбоогоор хүн байгалийн холбоог харуулахыг зорьсон. Зурсан хүүхдийнхээ хүйсийг тодотгож өгөөгүй, арьс өнгөний ялгарал гаргахгүйн тулд олон өнгө оруулсан юм. Хаана ч амьдардаг, ямар ч хүн байсан байгальтайгаа холбоотой байдаг юм шүү гэдгийг харуулсан” гэв.

"Arto" уран бүтээлчдийн багийн гишүүн "Шинэ Эхлэл" сургуулийн сурагч Ц.Мөнххүслэн "Ерөнхийдөө байгаль болон хүний холбоог дүрсэлж эерэгээр харуулахыг хичээсэн. Байгалиа хамгаалахыг бусдад уриалж зурсан. Байгалийн амьд биетийг оруулах зорилгоор гэрэлт цохнууд оруулсан юм. Гэрэлт цох одоогоор манай оронд ховордоод байгаа. Сүүлийн үед төрсөн хүүхдүүд гэрэлт цох Монголд байдаг гэдгийг бараг мэдэхгүй байх" гэлээ.

ЗурагТайлбар
"Arto" уран бүтээлчдийн багийн гишүүд
"Хүн байгаль хүйн холбоотой" уран бүтээлийн нээлт

Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
2
2024.05.03
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
3
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.