Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зун дуусахаас өмнө заавал очиж үзэх хамгийн "амтлаг" 5 газар


Бороотой өглөөний мэнд! Наймдугаар сар хаяанд ирээд байгаа энэ долоо хоногт та ямар нэгэн сонирхолтой зүйл хийж үзмээр, шинэ газар орж, туршмаар санагдаж байна уу? Тийм бол энэ нийтлэл танд яг тохирно.

1. The Unicorn Cafe

Дөнгөж өчигдөрхөн л анхны орлогоо гар дээрээ авч, үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд буй цоо шинэ газрыг эхлээд санал болгоё. Өөрийн бичил бизнесийг дөнгөж эхлүүлж яваа бүсгүйг дэмжихийн хажуугаар сонирхолтой менюг нь туршаад үзэхэд буруудах зүйл байхгүй. Хүмүүсээс сураглаад үзэх нь ээ,  өөрөө Тайваньд сурч байсан энэ бүсгүй тэндхийн хамгийн алдартай уух зүйл болох "Bubble Tea"-г жинхэнэ утгаар нь эндээ мөн хийж байгаа сурагтай. Бороотой өдрүүд үргэлжилж байна даа, нэг халуун юм ууна байгаа.   

Хаяг: 23-р сургуулийн зүүн хойд талд

Холбогдох дугаар: 88215611

2. Sweetie ice cream cafe

Манайхан зайрмаг идэх дуртай л биз дээ? Зуныг зайрмаггүй төсөөлнө гэдэг угаасаа боломжгүй юм болохоор энэ газрыг заавал зориод үзээрэй. Ойрд амттай зүйлээр л өлсөөд байгаа хүмүүст санал болгож байна.

Хаяг: 11-р хороолол, Хэвлэлийн хүрээлэнгийн замын урд талын 1-р байрны зүүн талд

Холбоо барих дугаар: 99064320

3. Taste Time

Энэ нийтлэл ер нь тэр чигтээ л амтлаг зүйлсээр дүүрэн. Та гарцаагүй аль нэгэнд нь заавал очиж байж л салдаг юм шүү. Энэ газрыг олон хүнээс сонссон учраас онцлон оруулж байна. Чамин бас час хийсэн амтлаг зүйлд дуртай хүн болгон зорьж очоорой.

Хаяг: Шангрила молл 3-р давхар болон Централ таур 3-р давхар.

Холбоо барих дугаар: 77400909

4. Dreamy Drinks Bubble TEA

"Bubble Tea" буюу миний өөрийн хэлэх дуртай нэршлээр бол "Бондгортой цай"-г манайхан мэргэжлийн түвшинд хийгээд яваад байгааг мэдээгүй байсан сүүлчийн хүн нь би болж таарав. Та ч бас огт мэдээгүй, сонсоогүй байсан бол шинэ зүйл туршаад, энэ газрыг зориод үзээрэй. Шинэ содон санагдаж, магадгүй бүр үйлчлүүлэх дуртай газар тань болж ч мэднэ. 

Хаяг: Шангрила молл 3 давхар

Холбоо барих дугаар: 88111449

5. Bubble Gal

Бас дахиад нэг "бондгортой" цай! Гэхдээ илүү боломжийн үнэтэй. 3500 төгрөгөөр та эндхийн маш амттай цайг амталж үзэх боломжтой юм байна. Ногоон цайтай "bubble tea" нь үнэхээр сайхан харагдаж байна шүү. Бас цайнаас өөр идэж уух зүйлс ч мөн байдаг юм байна.

Хаяг: Имарт Чингис салбарын 1 давхарт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
20 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
20 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
30
0
0
0
3
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Saran 2019.07.30 66.181.161.38

Woaaa Dreamy Drinks Bubble Tea❤️❤️❤️

0 Хариулах


Зочин 2019.07.29 64.119.16.76

Тэнгэрт хадсан үнэтэй, хүмүүсийг өмссөн зүүснээр нь дүгнэдэг газарууд ч их шүү

0 Хариулах