Данийн гэрэл зурагчин Петер Фанч 9 жил Нью-Йорк хотын төв гудамжинд зөрөн өнгөрөх олны гэрэл зургийг буулгажээ. "Хүмүүс өдөр бүр ажилдаа явахыг би хардаг байсан. Бүтэн 9 жил өнгөрөхөд тэр хүмүүс нэг л замаараа, яг урьдынх шигээ явсаар байсан нь Нью-Йоркын өвөрмөц, жигтэй нууц гэмээр. Ингээд би тэр хүмүүсийн 9 жилийн өмнөх ба дараах гэрэл зургийг харьцуулж үзэхээр шийдсэн." гэж гэрэл зурагчин хэлжээ. Тэр зарим зургаа 9 жил, 5 жилийн дараа буулгасан бол зарим хүмүүстэй нь хэдэн долоо хоногийн дараа л таарч, ахин уулзаагүй аж. Олон жилийн турш хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн нь сонирхолтой юм шүү.
#1

Түүнийг би өдөр бүр 08:30 минутанд олж хардаг байлаа. Энэ инээмсэглэлийг би хэрхэн мартах билээ.
#2

Яг л маргааш нь юм шиг харагдаж байгаа биз? Гэхдээ энэ зураг 1 жилийн дараах юм.
#3

Хоёр долоо хоногийн дараа ерөнхий захирал, туслахын хамтаар.
#4

2 жилийн дараа ч тэр гудамж дагуух "Starbucks" руу явж буйгаа хэлсэн юм.
#5

Ямар бөх чихэвч вэ? гэж бодсон шүү. 1 сар ба 1 жилийн дараа.
#6

Яагаад ч юм, түүний нэрийг Авраам гэж бодсон шүү. Авраам л байгаасай.
#7

Энэ зураг 9 сарын дараах хэдий ч охидыг нөхөрлөсөөр байгаасай гэж хүссэн.
#8

5 жилийн дараа тэр гоёмсог зангиа зүүх болсон юм.
#9

Тэр үргэлж л ядрангуй харагддаг юм. Хаана ажилладаг юм бол?
#10

Хүмүүс огтхон ч өөрчлөгддөггүй гэж хэлмээр байна.
#11

2 жилийн дараа ч цамц, мөстэй американо хэвээр.
#12

1 жилийн дараа ч түүний гоёмсог үс өөрчлөгдсөнгүй.
#13

Тамхи зуусан залуу өөрийн эрхгүй сэтгэлд хоногшсон юм. /2 жилийн дараа/
#14

Тайлбаргүй...
#15

3 жилийн дараа хэдий ч тэр илүү залуу харагдаж байгаа биз?
#16

2 дахь зураг Нью-Йоркийн даваа гарагийн өнгө төрхийг илт харагдуулж байгаа биз?
#17

Түүнтэй 2 долоо хоногийн дараа л таарсан юм.
#18

Би түүнийг маш ухаантай гэж боддог юм.
#19

Их ажлын өмнөх тамхины цаг...
#20

7 хоногийн дараа түүнтэй таарч, ахин хэзээ ч уулзаагүй юм.
#21

1 сарын дараа. Эмэгтэй судалтай хээнд тун дуртай юм.
Эх сурвалж: Boredpanda.com