UBLife Logo
2017 оны Монголын эдийн засаг

“Гэрэгэ” бондын талаар таны мэдэх ёстой бүх зүйл

Э.Хулан
Э.Хулан
“Гэрэгэ” бондын талаар таны мэдэх ёстой бүх зүйл

1.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлд “Гэрэгэ” гэж нэрийдэх 800 сая ам.долларын шинэ бонд арилжлаа. Шинэ бондын хүү 5.625 хувийн хүүтэй арилжсан байна. 

2. 

Энэхүү 800 сая ам.доллар Монгол Улсын дансанд энэ лхагва гарагт орж ирэх хүлээлттэй байна. 

 

Step by Step ChartsInfogram

3. 

Гэхдээ 800 сая ам.долларын бондыг арилжааны банкуудад байршуулах уу, төсөвт зарцуулах уу гэдгээ хараахан шийдээгүй байна. 

4. 

“Гэрэгэ” гэх энэ бондоор “Чингис”-ийн 500, “Дим Сам”-ын нэг тэрбум юанийн зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх бондоо шинээр санхүүжүүлж, өрийн менежмент хийж байна. 

5. 

Өнгөрсөн онд Засгийн газрын гаргасан “Мазаалай”, түүнээс хойшхи “Хуралдай” бондтой харьцуулахад “Гэрэгэ” бондын хүү буурсан байна. Үүнд Засгийн газрын ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь голчилж нөлөөлж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбогдуулан төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа зэрэг эерэг мэдээлэл ч нөлөөлж буй бололтой. 

6. 

800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг худалдан авах 5.5 тэрбум ам.долларын захиалга иржээ. Харьцуулахад 2012 онд  “Чингис” бондыг худалдаж авах 15.5 тэрбум ам.долларын захиалга ирж байжээ. 

7. 

Зээлийн хүүгийн түвшингээ бууруулж, өрийн менежмент хийж байгаа анхны улс нь Монгол Улсын Засгийн газар биш юм. Филлипин гэхэд л 30 гаруй бонд гаргаж, өмнөх бондын хүүгийн түвшингээ бууруулах замаар өрийн менежмент хийж байна. 

8. 

“Чингис”, “Дим Сам” бондыг төлсний дараа үлдэх “Гэрэгэ” бондын үлдэгдлийг хэрхэн зарцуулах талаарх шийдвэр хараахан гараагүй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
17
49
48
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.0.184.54
2018 онд гаргасан бонд яагаад 2017 онд яригдаж байна вэ?