Хүүхдээ насанд нь тохирсон гэрийн ажил хийлгэж сургах нь хүмүүжил төлөвшилд нь төдийгүй гар хуруу, биеийн хөгжилд нь ч ач холбогдолтой юм. Ингэхдээ ажил хийснийх нь төлөө шагнах хэрэггүй. Учир нь хүүхэд зөвхөн шагнал, амттан авахын төлөө бусдад туслах гэдэг, “Ажил хийвэл шагнадаг” гэсэн ойлголттой болдог. Тиймээс ээждээ хайртай учраас, гэр бүлдээ туслах дуртай учраас гэрийн ажил хийж буйг нь зөвөөр ойлгуулах хэрэгтэй.
Ямар ач тустай вэ? -Дасгал хөдөлгөөн хийснээр биеийн хөгжил сайжирна-Гар, хурууны хөгжилд эерэг нөлөөтэй-Бусдад тусалж сурна-Эелдэг найрсаг, тусч зантай болж хүмүүжнэ.-Үүрэг хариуцлагатай болно-”Би хэрэгтэй хүн” гэх ойлголттой болж, эрхлэх нь багасна
Хүүхэд эхэндээ дургүй байвал түүнийг хүчлэх, загнах хэрэггүй. Зөвхөн гэр бүлийн гишүүн учир үүрэг хариуцлагатай байх хэрэгтэйг ойлгуулаарай. Мөн тэдний урдуур орж, зааж зааварлах хэрэггүй. Тэднийг тэвчээртэй суралцахыг хүлээгээрэй. Хүсвэл гэртээ самбар гарган бяцхан гишүүддээ “Ажил үүргийн хуваар” гаргаад өгчихвөл тэд дуртай нь аргагүй бие биеэсээ өрсөлдөн гүйцэтгэх болно.
Нас насанд нь тохирсон ажлыг хуваарилах
2-3 нас
-Чийгтэй алчуураар ширээ, тавиур зэрэг намхан тавилгуудыг арчих-Хэрэглэсэн живхээ хогийн саванд хаях-Тоглоомоо цуглуулах-Аягаа угаалтуурт хийх
4-5 нас
-Тоглоомоо хураах-Номоо тавиурт хийх-Ороо хураах-Чийгтэй жижиг алчуураар шал арчих-Цэцэг услах-Ханын тоос арчих-Нойлын цаас солих
6-7 нас
-Усанд орсны дараа ваннаа цэвэрлэх-Угаалгын машинд хувцаснуудаа хийх-Аяга тавгаа угаах-Хатаагчаас хувцаснуудаа авах-Шалаа угаах
8-9 нас
-Тогоо угаах-Хоол хийхэд туслах /ногоо арилгах гэх мэт/-Нохой, муураа хооллох-Хогоо хаях-Цэцгээ арчлах
10-12 нас
-Зүлэг ногоогоо услах-Угаалга хийх-Хялбар хоол хийх-Гал тогоо цэвэрлэх-Дүүгээ халамжлах-Хөргөгч цэвэрлэх
13 ба түүнээс дээш
-Дээрх бүх ажлыг хийхээс гадна-Хоол хийх-Хувцас индүүдэх -Угаалгын өрөө цэвэрлэх-Хивс угаах зэргийг хийх чадвартай.
Эх сурвалж: Lifehacker.com