Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу

Дор гарах энэхүү этгээдүүдийг эмэгтэйчүүд өөрсдөө гаргасан гэдгийг тооцоорой.


Энэ бол хит парад биш гэдгийг ойлгоорой. Эдгээр залуус бүгд л бүсгүйчүүдэд үзэн ядагддаг тул хэн нь мууг гэдгийг сонгоход хэцүү. Харин сайн зүйл гэвэл энэ нийтлэлийг уншаад засарч, ийм байхаа больж болно.

Эмэгтэйчүүд гэдэг байгалиасаа эелдэг зөөлөн, үзэсгэлэнтэй сайхан байхаар заяагдсан хүмүүс. Тийм болохоор тэдний төлөө Фредди Крюгер шиг араатан ч, хүчирхэг хаад ноёд ч тэмцэн тулалдаж ирсэн түүхтэй. Гэхдээ нэг юм хэлэхэд бүх эрчүүд бүсгүйчүүдэд таалагддаг биш. Зарим эрчүүдийн зан ааш, биеэ авч явах байдал нь таалагдах нь битгий хэл үзэн ядах сэтгэл төрүүлдэг байна. Дор гарах энэхүү этгээдүүдийг эмэгтэйчүүд өөрсдөө гаргасан гэдгийг тооцоорой.

№ 1. Харцаараа хүчиндэгч

Тэд олон нийтийн унаанд явах нь олонтаа. Мөн том компанийн гэрээ хэлэлцээрт ирсэн хүмүүс, ШУА-ийн эрдэмтэд дунд ч байж болно. Учир нь тэд хаа сайгүй нэвтрэн орох чадвартай. Тэд хүний нүд рүү эгц харахгүй. Тэдний харц нүүрэнд тусаад уруул дээр бага зэрэг тогтоод доош явна. Харцаараа хүчиндэгч. Түүнтэй уулзсан эмэгтэй өөрийгөө дэлгүүрийн лангуун дээр байгаа бараа шиг санана. Сэжиг төрөх тул шууд усанд ормоор санагдах болно.  

№ 2. Сэжигч

Тэр хэзээ ч чиний аяганаас уухгүй. Тэр чамд миний шүдний сойзонд бүү хүр гэж байнга хэлнэ. Угаалгын өрөөний хананд чиний үс байна гэж хилэгнэн өгүүлнэ. Чиний хувцсыг хоёр хуруугаараа өргөж, үхсэн мэлхий барьсан мэт ярвайдаг. Эрчүүд олон дутагдалтай ч хэт сэжигч этгээд үнэхээр дургүй хүрмээр.

№ 3. Өөрөг зурагчин эр

Тэд инээхдээ сайхан шүдээ заавал ил гаргах гэж оролдоно. Өөрт нь зохидог гэж боддог нүүрний хувирлаа байн байн хийнэ. Ялангуяа зураг авахуулах үед. Тэр зураг авахуулах дуртай. Чамайг тэврээд зураг авахуулсан ч өөрөө л гоё гарах гэж оролдоно. Загвар, үнэртэн, гоо сайхны бараа сайн мэддэг, хуучин загварын хувцас өмссөнөөс үхсэн нь дээр гэж үздэг. Фитнесс танхимд хичээллэж, зургаа байнга олон нийтийн сүлжээнд тавина. Өөрт чинь зургаа үзүүлэх гэж шахна. Толь, цонхны дэргэдүүр өнгөрөхдөө ч өөрийгөө харна.

№ 4. Нялцгар, наалддаг

Бүсгүйчүүдтэй харьцахдаа тэр нууцаар энд тэнд нь хүрээд авна. Гарыг нь түшихдээ ч цээжинд нь хүрэхийг хичээнэ. Хажууд суухдаа хэт ойрхон наалдаж суухыг эрмэлзэнэ. Тохиолдол юм болов уу гэж бодсон ч үгүй, байнга. Эмэгтэйчүүдтэй уулзахдаа жирийн мэндлэхгүй, тэвэрч үнсэхийг хүснэ. Мөн эмэгтэйчүүдтэй тоглоом шоглоомоор ноцолдох дуртай. Худлаа ярьж, мөр, гаранд хүрнэ. Ийм хүнд шууд хатуу чангаар хариу өгөх хэрэгтэй. Наалдамхай эрчүүд хэнд ч таалагддагүй.

№ 5. Харамч

Харамч хахир эрчүүд олны дургүйцлийг хүргэдэг. Хэчнээн их мөнгөтэй ч ганц шоколад аваад өгчихөж чадахгүй бол хэрэг алга.

№ 6. Үргэлж үглэдэг өөдгүй эр

Сайхан, хүчтэй, баян эрчүүд ч эмэгтэй хүнд муухай зан гаргах явдал байдаг. Гэхдээ нэг их баян ч биш, сайхан ч биш амьтан чамд үргэлж, гомдол гарган, дээрэлхээд байх тэсэшгүй зүйл. Тэд бүх эмэгтэй хүнийг хөгийн амьтад гэж үздэг. Тэдний чихнээс атгаж аваад “Хонгор минь ингэлээ гээд сонирхолтой залуу болж чадахгүй байна. Харин ч бүсгүйчүүд чамаас улам зугтаана. Хэрэв чи хөгжилтэй, сайхан, эелдэг, авьяаслаг, үглэдэггүй байсан бол чамд боломж байлаа. Харин одоо чамд ямар ч боломж алга” гэж хэлмээр санагдана.

№ 7. Чалчаа тэнэг

Булчин шөрөмсгүй, царай муутай, мөнгөгүй байсан ч эмэгтэйчүүдэд таалагдаж болно. Харин уураг тархи нь ажилладаггүй тэнэгүүдэд бүсгүйчүүд дургүй. За яахав, тэнэг байлаа гээд энэ хүн чимээгүй, даруухан, бусдаас өөрөөр сэтгэдэг гэж аргалж болно. Харин тэнэг дээрээ чалчаа бол адгийн адаг. Яриаг нь сонсоод сууж байхдаа л ертөнцийн нөгөө өнцөгт зугтамаар болно.

№ 8. Муухай үнэртэй

Бүсгүйчүүд гэдэг үнэр мэдрэх чадвартай улсууд. Тийм болохоор амнаас нь муухай үнэр ханхлуулсан хүнийг үнсэхээс, хуучин пүүзтэйгээ болзоонд ирж байгаа залуугаас зугтдаг. Үнэр сайн мэдэрдэггүй хүнд зүгээр байж болох ч эвгүй үнэртэй хүн маш хэцүү.

№ 9. Аймхай

Хүүхдүүдээ зодолдож болохгүй, хэрэв охид руу хэн нэг нь дайрвал өөрөө очилгүй, цагдаа дууд гэж зөвлөдөг ч одоо насанд хүрсэн эр хүний тухай ярилцаж байгаа билээ. Аймхай эр хүн хэцүү үед түшиг болохгүй. Зарим залуу могойноос айгаад зугатаж байгаа нь хөгжилтэй, хөөрхөн харагддаг ч таны айж байгаа тохиолдол бүр хайртай бүсгүйн чинь чамайг хүндлэх сэтгэлээс бага багаар хороож байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
3 өдрийн өмнө
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
3
2024.04.22
Таны гэрлэлт бүтэхгүй 4 шинжийг зурагчид нэрлэлээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
0
0
0
0
1
5

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 2024.03.13 129.205.113.185

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1 Хариулах


DR. ADITYA 2024.03.13 197.211.61.138

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1 Хариулах


Сүрэнхүү 2024.03.09 2405:5700:312:4176:e993:b77:b48c:d250

Хакухо мунхаг мунаг эр. Эцгийнхээ ясыг өндөлзүүлээд л.Нэг сүрхий аавын нэртэй гүүр барина гэж амласнаа мартаад цээж баримал бариад өгөөч гуйчихсан нам ламаар яваа л.Ич ич арчаагүй эр.

0 Хариулах