UBLife Logo
Be Lifestyle

Дан ганц шар айраг уугаад байвал өлсөж үхэх үү?

Дан ганц шар айраг уугаад байвал өлсөж үхэх үү?

Эр хүн бүр амьдралдаа ганц удаа ч гэсэн өөртөө тавьж байсан нэг асуулт бол “Шар айраг хоолыг орлох уу”. Зарим эмэгтэйчүүд бол энэ асуултыг “Шар айраг тийм их калоритой юм бол хоолоо сойгоод шар айраг ууж, жингээ хасаж болох биш үү” гэж өөрчилдөг. Нээрээ, ямар сайндаа шар айргийг “Шингэн талх” гэж нэрлэдэг билээ дээ. За тэгвэл асуултыг өөрөөр тавиад үзье. 

Дан шар айргаар хооллоод байвал өлсөж үхэх үү?

Эмч, эрдэмтдийн баталж байгаагаар шар айраг хоолыг бүрэн орлож чадахгүй. Шар айрагнаас өөр зүйл хэрэглэхгүй бол хүний бие хэдэн өдрийн дараа архины хордлого, шингэн алдалтаас болж, ажиллагаагүй болох юм. Өөрөөр хэлбэл үхнэ. Пиво мэдээж ус агуулж байгаа ч хүний шээсийг маш их хүргэдэг зүйл. Ингэхээр хэчнээн их шингэн биедээ авах тусам тэр чинээгээрээ их шингэн алдаж, элэг муудан, хордлогод орох нь байна. Зарим шинжээчдийн хэлснээр олон жил ууж байгаа архаг архичид дан шар айргаар хооллоод хэдэн долоо хоног амьдарч чадах ажээ. Учир нь тэдний бие их хэмжээний алкоголд дасан зохицсон байдаг. Шар айрган дээрээ цэвэр ус нэмж уугаад байвал сар гаруй амьдарч чадах гэнэ. XII зууны Бельгийн хаан, язгууртнууд шашны мацаг барих ёслолын үеэр шүүлтүүргүй шар айргаар хоололдог байсан гэдэг. 

Ер нь шар айраг их хэмжээгээр хэрэглэснээр ямар эрхтнүүд хамгийн их хохирдог вэ? 

1. Элэг. Элэгний гол үүрэг бол шүүлтүүр. Үүнд алкоголын хортой хэсгийг шүүх ажил ч багтдаг. Хэрэв өдөр бүр пиво уувал элэг нь хор цэвэрлэх ажлаа дийлэхээ байж, өөртөө шингээж эхэлдэг.

2. Зүрх. Алкоголийн нөлөөгөөр зүрхний булчин байнга ажиллаж, зүрхний хана нимгэсч, тос хуримталдаг.

3. Ходоод, хоол боловсруулах систем. Ходоодны шүүс ялгарах нь багасах тул хоол бүрэн шингэхгүй болж, хор ялгарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.