Сэтгэл зүйн тест. Доор байгаа зурган дээр юу харж байгаагаа хэлбэл, бид таны сэтгэл зүй, ааш зангийн чинь чухал зүйлсийг хэлж өгье. Зургийг харахаасаа өмнө юуны өмнө сайн уншаарай. Шинжлэх ухааны үндэстэй, эрдэмтэн мэргэд гаргасан тест гэдгийг анхаараарай.
Зургаа 6 секундээс удаан харахгүй гэдгийг анхаарна уу.
Матар харсан бол та...
Та – практик хүн.
Энэ нь ямар утгатай вэ? Та дэлхий дахин, эргэн тойрноо маш том, бүтнээр нь хардаг. Харин жижиг, багавтар зүйлсийг чухал биш гээд тоодоггүй. Та практик хандлагатай тул бусдаас болгоомжтой, эрсдэл хийдэггүй, гаргадаггүй. Амьдралдаа өөрчлөлт хийх дургүй, шинэчлэлээс эцсээ хүртэл зугтдаг.
Энэ нь муу үр дагавар авчрах үе бий. Жижиг зүйлд анхааралгүй нь зарим үед тушаал ахихад саад болно. Жишээ нь, дарга чинь таныг Arial 10-аар бичээд ир гэхэд анзааралгүй Times New Roman шрифтээр 12 дээр биччихээд очвол шагналгүй үлдэнэ. Эсвэл муугаар бодоход эхнэр, нөхрийнхөө хувцасны зах дээрх уруулын будгийг анзаарахгүй өнгөрч, үгүй бол хоолондоо байгаа хорыг мэдэхгүй өнгөрөх аюултай үр дагавартай. Яаж энэ байдлыг заах вэ гэж үү? Жижигхэн зүйлийг ч анхаарч бай.
Завь харсан бол...
Та – бүтээлч хүн.
Энэ нь ямар утгатай вэ? Нарийн ширийн зүйлийг ч анзаардаг. Танд дэлхийн ерөнхий дүр зураг, тэнд юу болж байгаа нь төсөөлөгдөхгүй байж болох ч амж жижиг зүйлийг ч харж, мэдэрч байдаг. Та ихэнх хүнээс илүү бүтээлч, магадгүй өвөрмөц, цор ганц нь ч байж болно.
Энэ нь ямар үр дүнтэй вэ? Бяцхан, өчүүхэн юмыг анхаарсаар байгаад өөрийн жинхэнэ хийх гэж байсан зүйлээ хэсэг зуур мартах магадлалтай. Жишээ нь, даргадаа улирлын тайлан тооцоогоо гаргаж өгөхдөө цэвэрхэн, сайхан, ганган хийх гэж хичээгээд бодит тоо баримтаа бичих цаг үлдэхгүй бол яах вэ? Хэн загнуулах вэ?
Эсвэл та эхнэрийнхээ гар утсан дээр сэжигтэй мессеж хараад хардаж, уурлаад тэр утас нь түүнийх биш, өөр хүний утас андуураад авчирсныг нь анзаараагүй юм биш биз. Ер нь томоор харахгүй, жижгээр харсаар байтал олон аюул тохиолдож мэднэ шүү.