UBLife Logo
Be Lifestyle

Өөртөө итгэлтэй хүний 10 дүрэм

Өөртөө итгэлтэй хүний 10 дүрэм

Олон агуу хүмүүс өөртөө бүрэн итгэлтэй байж чадаагүй байдаг. Жишээ нь, Ван Гог өөрийгөө ахынхаа толгой дээр суусан, азгүй амьтан гэж үздэг байсан бөгөөд миний зургууд хэнд ч хэрэггүй гэж хүртэл хэлж байжээ. Хэрэв та Ван Гог шиг ийм өрөвдөлтэй амьтан болох гээгүй бол өөрийгөө яг одооноос өөрчилж эхлэх хэрэгтэй. Сэтгэл судлаачид өөртөө итгэлтэй, зоримог хүний 10 дүрмийг заан өгч байна.

1, Таны яаж хувцасласан, яаж харагдаж байна, үсээ зассан эсэх бол үнэндээ зөвхөн таны хэрэг. Та өөртөө таалагдсан зүйлээ л өмсдөг болохоос аав ээж, анд найзууддаа таалагдах гэж хувцас сонгодогггүй. Таны стиль таны хэв маяг.

2, Бүгчим өрөөнд тэвчээд суугаад байхгүй, цонхоо нээхийг хүснэ. Спорт танхимд хөгжим хэт хүчтэй тоглоод байвал та зохион байгуулагчид хэлнэ. Тав тухтай байх нь танд чухал тул ичиж зовоод байх шаардлагагүй.

3, Таны амьдрал хэн нэгэнд тал засах арга чарга биш. Дарга даамал, анд нөхөр, хүүхдүүд, эцэг эх аль нь ч байсан хамаагүй, та өөрийнхөө ашиг сонирхол, хэрэгцээг үргэлж түрүүнд тавина. Гэхдээ хэн нэгэнд нь таны тусламж хэрэгтэй бол мэдээж та туслах болно.

4, Та бүх хүнд таалагдах гэж хичээдэггүй. Бусадтай маргалдсан ч санаад байдаггүй. Таны дургүйг ч олон хүн хүргэдэг тул тоодоггүй.

5, Та ерөнхийдөө амьдралдаа хангалуун. Хүссэн сургуульдаа орж, дуртай чиглэлээрээ суралцаж байгаа. Энэ үед чинь танд ямар нэг хүн нөлөөлсөн бол бага зэрэг л нөлөө үзүүлсэн байх болов уу.

6, Та хувийн амьдрал, ажил дээрээ ч харилцан буулт хийх, нийтлэг зүйл хайх гэх мэт зүйл хийдэггүй. Олон хүний хүслийг хангаж, таалагдах гэж өөрийгөө золиослодоггүй. 

7, Та өөрийгөө бараг зөвтгөдөггүй. Гэхдээ алдаа гаргаад төслийг унагааж, уулзалтад хоцорч, гэрээ тасалдуулсан бол үргэлж уучлал гуйж, алдаагаа дахин гаргахгүйг хичээдэг.

8, Та гэм буруутай зүйл хийлээ гэж харамсдаггүй, таныг ичүүлж, сандраах боломжгүй. Та өөрийн хүсэл, зан аашаа хэзээд зөв гэж үздэг. Хэрэв таныг шүүмжилж байвал уурлаж бухимдалгүй, анализ дүгнэлт хийнэ.

9, Та эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө хэт ядраадаггүй. Амралтын өдрөөр ажил хийдэггүй, ээлжийн амралтаа ч зөв сонгодог. Чөлөөт цагаа янз бүрээр өнгөрөөх боломжтой.

10, Та дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлж чаддаг. Ажлаас халагдвал яах вэ, цаашдаа яах вэ гэсэн айдас байхгүй. Мэдээж амбиц байгаа ч одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.