Шинэ он эхэлж, эрүүл мэнддээ анхаарахаар төлөвлөж байна уу? Тэгвэл эрүүл амьдралын хэв маяг йогийг сонгохыг зөвлөе. Учир нь йогоор хичээллэх үед хүний бие махбод эрүүлжиж, тэсвэр тэвчээртэй болохын зэрэгцээ сэтгэл санаа ч тайвшрах ач холбогдолтой. Ингээд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 10 йогийн төвийн мэдээллийг хүргэж байна. /Дэлгэрэнгүйг дараах төвүүдийн фэйсбүүк хуудсаас авах боломжтой./
1. Zen Yoga Center

Онцлог: Хотын төвд байршилтай бөгөөд цагийн сонголт ихтэй. "Нарны мөргөл" буюу эрчимт сунгалтын хичээлтэй.
Төлбөр: Сарын төлбөр 81.000₮, 108.000₮, 121.500₮ зэрэг сонголтуудтай.
Хаяг: Сүхбаатарын Талбайн урд Гранд Оффис Центрийн 8 давхар 82 тоот.
2. Asuri power yoga

Онцлог: Мэргэжлийн чадварлаг багш нартай. Турах зорилгоор йогоор хичээллэхийг хүсвэл илүү тохиромжтой.
Төлбөр: Эрчимжүүлсэн 10 хоногийн анги 80.000₮Курсын хямдрал 20 өдөр 2 курс 120.000₮
Хаяг: 13-р хороолол, 19-р хороолол, 1-р хороолол, 3-р хороололд салбаруудтай.
3. Ray Yoga / Tuya Yoga

Онцлог: Бусад йогийн төвүүдээс ялгаатай нь эрэгтэй ангитай. Мөн эмчилгээний, эрчимжүүлэн тураах зэрэг олон төрлийн ангиудтай.
Төлбөр: Сарын эрчимжүүлсэн анги 300.000₮, Эрэгтэй ангийн төлбөр: 180.000₮
Хаяг: Зайсан, Belle Vista хотхон.
4. Эрхэт Баясангуй Иог

Онцлог: Хатха, агаарын зэрэг йогийн ангиудтай. Мөн хүүхдийн балет, кунг-фу болон ахмадуудад зориулсан зөөлөн йогийн ангитай.
Төлбөр: Анхан шатны йогийн анги 120.000₮, Ахисан шат 150.000₮, Ахмадын анги 80.000₮
Хаяг: Зайсан-Улаанбаатар сувилал явах замд, 63-р байр.
5. Tulip Studio

Онцлог: Бүх насны ангиудтай. Мөн жирэмсний болон хатха йогийн ангиуд нь үр дүнтэй.
Төлбөр: Мягмар, пүрэв ангийн сургалт 80.000₮, хүүхдийн анги 100.000₮.
Хаяг: 13-р хороолол, дунд зам, Tulip studio.
6. Sunrise Wellness

Онцлог: Жин хасах, эрүүлжих, галбиржих гээд бүх л зорилгоор йогийг сонгосон бол танд тусалж чадна.
Төлбөр: Үндсэн төлбөр 120.000₮Хямдарсан төлбөр 10 удаа 50.000₮
Хаяг: 25-р эмийн сан. Кекшюзаны баруун урд төв зам дагуу байрлах Номт наран сургуулийн 5-давхарт.
7. Tuul Yoga - Acroyoga

Онцлог: "Нарны мөргөл"-тэй, нүүрний гуаша массаж ангитай.
Төлбөр: Нарны мөргөл 10.000₮, нүүрний гуаша массаж анги 130.000₮
Хаяг: Төмөр зам, Богд Ар.
8. Samadhi Yoga Center of Mongolia

Онцлог: Винъяаса урсгал йог, нүүрний болон эмчилгээний ангитай. Цагийн хуваар нь уян хатан тул өөрийн чөлөө цагтаа тааруулан хичээллэх боломжтой.
Төлбөр: 150.000-200.000₮.
Хаяг: Union Building, B Block, 12 давхар.
9. Uka Blog- "Ари Йог" студио

Онцлог: Агаарын йогийн ангиараа олонд танигдсан. Нэг анги 8 хүртэлх хүнтэй.
Төлбөр: Эмчилгээний йогийн анги 129.000₮, агаарын йогийн анги 159.000₮
Хаяг: Талбайн урд Гранд Оффис 3-32.
10. VIRAN YOGA

Онцлог: Хатха йогийн болон Эрүүлжин галибаржих тусгай ангиудтай.
Төлбөр: Сард 12 удаа төлбөр 120.000₮, өдөр бүр хичээллэх анги 170.000₮
Хаяг: Сүхбаатар дүүрэг. Хуримын ордны ард.