Зар сурталчилгаа бол зөвхөн худалдаа наймаанд хэрэгтэй эд биш. Сайн ашиглаж чадвал улстөр, нийгмийн том зэвсэг болж чадна. Хурц, хүмүүст юм ухааруулсан реклам олны ой тойнд үлдэж, сурган хүмүүжүүлэх үүргээ гүйцэтгэсээр байдаг билээ.Энэ удаад бид нийгмийн хурц асуудлыг хөндсөн рекламуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан авчирлаа.
“Селфи болгон ижилхэн биш, гэхдээ зарим селфи огт байх ёсгүй” Дүрвэгч хүүхдүүдийн асуудал. Хүү зурган дороо “Анд найзуудтайгаа салах ёс” гэж бичжээ.
“Land Rover” компани жолооны ард гар утас хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэх хэрэг интернетээс эхэлдэг.
Шинэ Зеландын Засгийн газраас наран шарлагын газар архи уухгүй байхыг анхааруулж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг. “Суран бүс айлгах хэрэгсэл биш”
Эрхтэн шилжүүлэн суулгах талаар. “Би “Хаадын тоглоом”-ын сүүлчийн анги хүртэл амьд байж чадахгүй байж магад”
Хувийн зургаа танихгүй хүнд илгээхийнхээ өмнө сайн бод.
Жолооны ард гар утас хэрэглэхгүй байхыг дахин сануулья. “Үсэг бүр чинь таны сүүлчийн үсэг болох магадлалтай”
Архи зөвхөн танд төдийгүй ойр дотны хүмүүст чинь ч хор учруулна.
Жендерийн эрх тэгш бус байдлын тухай. “Хэрэв Марк Цукерберг эмэгтэй байсан бол 21 хувиар бага цалин авч байгаа”
Тамхины эсрэг сурталчилгаа. “Хайрлаад үнссэн ч хүүхдээ алж болно”
Хэт их мэдээллээс болж, “мэдээллийн таргалалт” үүсдэг. Хэвлэлээ зөв сонгоно уу.
Хог бидний соёлыг тодорхойлох ёсгүй.