UBLife Logo
-

Ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлт иргэн ТАНД яаж нөлөөлөх вэ?

Э.Хулан
Э.Хулан
Ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлт иргэн ТАНД яаж нөлөөлөх вэ?

Сонгуулийн дараа ипотекийн зээлийг зогсоочих болов уу гэсэн айдас байрны зээл хөөцөлдөж эхэлсэн хүн бүрт байсан болов уу. Тэгвэл энэ айдсаас хагацах цаг болжээ. Монголбанкнаас ипотекийн зээлийн шинэ журам баталжээ. Журмын шинэчилснээр иргэдэд нөлөөлөх хоёр гол өөрчлөлт оржээ. 

Ипотекийн зээлийн санхүүжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад буурах бололтой. Тэгэхээр цөөн хүн зээл авч чадна гэсэн үг. Ингэснээр банкуудын зээлийн нөхцөл чангарах хүлээлттэй байгаа юм. Монголбанкны хийсэн тооцооноос харахад, цаашдаа сард 22-25 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бололтой.  

Тэгвэл Монголбанкны статистикээс үзвэл, 2014-2015 онд сард дунджаар 75.4 тэрбум төгрөгийг 1500 зээлдэгчид олгож байсан байна. Энэ тоо 2015-2016 онд 49 тэрбум төгрөг хүртлээ буурч, ипотекийн зээлдэгчдийн тоо сард 897 болжээ. Тэгэхээр шинэ журмын дагуу сард 400 орчим хүнд зээл өгөх боломжтой гэж энгийнээр тооцож болох юм. 

Өндөр орлоготой иргэд ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээр олон байр авчихсан байдаг. Энэ байдлыг халах бололтой. Тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байж, зээл авах ёстой болж байна. Өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой. 

Дашрамд сануулахад, 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээр 80 хүртэл ам метр талбайтай орон сууц худалдаж авна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
2
45
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.