UBLife Logo
-

Казахстаны олимпийн багийн хувцас олны доог боллоо

Казахстаны олимпийн багийн хувцас олны доог боллоо

Астана хотноо “Рио 2016” олимпийн наадамд оролцох Казахстаны шигшээ багийн албан ёсны хувцас, өмсгөлийг танилцууллаа. Энэхүү өмсгөлийг олимпийн аварга тамирчид, алдарт загвар зохион бүтээгчид, спортын түшмэлүүдээс бүрдсэн тусгай комисс баталсан юм. Үндэсний шигшээ багийн хувцас нь спорт, ёслолын арга хэмжээний гэсэн хоёр төрөлтэй. “Сочи 2014” наадамд Казахстаны багийг хувцасласан компани дахин шигшээ багаа гангалах үүргийг хүлээсэн аж.

Гэвч шинэ хувцас эхний өдрөөс эхлэн олон хүнд шүүмжлүүлж, интернэтийн гол сэдэв болоод байгаа аж. Үүнээс заримыг нь танилцуулбал:

“Загвар зохион бүтээгчид маань олимпийг багт наадамтай андуурсан бололтой. Багт наадам хоёрдугаар сарын эхээр дуусчихсан шүү дээ”

“Техникийн ажилтнууд, слесарийн ажлын хувцас шиг харагдлаа. “Хозяюшка” рестораны цэвэрлэгч хүүхний халаад байна”

“Ийм хувцастай Риод яваад очвол хүмүүс өрөвдөөд мөнгө өгөх байх шүү”

“Зөв л байна. Медаль авч чадаагүй тамирчид нь харих зардлаа олохын тулд энэ хувцсаа өмсөөд үйлчлэгч болно гэсэн үг бололтой”

“Онгоцны үйлчлэгч шиг л юмнууд харагдаад байна. Арай ч дээ, хар зах дээр энэнээс илүү хувцас зарж байгаа даа”

“Украины агаарын тээврийн онгоцны үйлчлэгч нар уу даа. Үгүй дээ, Шведийн IKEA-гийн худалдагч нар байна”

“Эрчүүдийн хувцас нь арай гайгүй юм. Харин бүсгүйчүүд ч ёстой балрах юм байна даа”

“Өмссөн тамирчдын царайг хар л даа. Бүгд сэтгэлээр унасан байна. Бүтэн 4 жилийн дотор олигтой загвар бодоод олчихож чаддаггүй юм байх даа. Улс эх орныхоо нэр хүндийг бодоод өөрийг хий”

“Ёслолын хувцас нь 1980-аад оны загвар гэлтэй”

“Украины багт өгвөл таарна. Өнгө зүс нь ч далбаатай нь ч зохицох юм байна”

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
25
37
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.