Нийлэг буюу бидний хэлж заншсанаар гялгар уутыг ирэх оны гуравдугаар сарын нэгний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилсан “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд хийх цогц ажлын нэг юм. Хэрхэн, хаанаас даавуун уут авах вэ гэж бодож байна уу. Тэгвэл та бүхэнд даавуун уут үйлдвэрлэдэг газруудыг мөн түүний давуу талыг танилцуулж байна.
Даавуун уутны давуу талууд
- Эко буюу даавуун тор 2-3 дахин үнэтэй ч хэрэглэх хугацаа дор хаяж зургаан сар байдаг.
- Гялгар уутанд кадми, полистерин, карцероген /хорт хавдар үүсгэгч/ зэрэг 10 гаруй химийн нэгдэл агуулагддаг. Даавуун торыг сонгосноор өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална.
- Гялгар уут хөрсөнд шингэх гэж 100-400 жил зарцуулдаг байна. Иймд даавуун уут хэрэглээндээ нэвтрүүлснээр байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахад оруулж буй үнэтэй хувь нэмэр болно.
- Монгол улс хэрэглээний гялгар уутныхаа 90%-ийг Хятад улсаас импортолдог. Иймд даавуун уутыг сонгосноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй хэрэг юм.
- Даавуун уутыг хүүхдүүд биеийн тамирын хувцас, пүүзээ хийх зэргээр ашиглаж, багаасаа эко хэрэглээнд суралцах сайн талтай.
Даавуун уут дунджаар 1000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ингээд байгальд ээлтэй уут үйлдвэрлэдэг газруудтай танилцацгаая.
1. Цэгц даавуун тор уут
Page хуудас: https://www.facebook.com/HevleltteiDaavuunTor/
2. Тагтаа паблишинг
Page хуудас: https://www.facebook.com/TagtaaPublishing/?ref=br_rs
3. Торхон эко тор
Page хуудас: https://www.facebook.com/blckdmndmn/
4. Эко тор/ Tote bag
Page хуудас: https://www.facebook.com/%D0%AD%D0%BA%D0%BE-%D1%82%D0%BE%D1%80-Tote-Bag-176541279808601/
5. Морьтой урлан
Page хуудас:
6. Бумбардайн даавуун уут
7. Технож бизнес инкубатор төв
Page хуудас: https://www.facebook.com/TEHNOJBIC/
Бэлтгэсэн: Х.Хулан