UBLife Logo
-

Интернет банкинд нэвтрэхдээ ямар нууц үг ашиглах вэ?

Э.Хулан
Э.Хулан
Интернет банкинд нэвтрэхдээ ямар нууц үг ашиглах вэ?

Интернет банкаар гүйлгээ хийх нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Байр, утасны мөнгө төлөхөөс эхлээд бэлэн мөнгөгүй сандарсан үедээ таксины мөнгө хүртэл төлчихдөг шүү дээ. Манай үйлчилгээний бүх газар ПОС-ын машингүй ч аль нэг банкны данс бол заавал байдаг. Тиймээс ч интернет банк ашиглах нь хялбар байдаг.

Гэхдээ интернет банкийг хэрхэн зөв ашиглах тухай ойлголтыг авахгүй бол эрсдэлтэй юм. Уншигч таны тухайн банк дахь бүх дансыг интернет банкаар хянаж, шилжүүлэг хийх боломжтой нь гэмт этгээдүүдийн сонирхлыг ихэд татдаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд л интернет банкны нууц үгээ алдаад бүх дансаа хоослуулчихсан хохирогч эмэгтэй Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ханджээ. Сонирхолтой нь, хохирогч эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт ганц удаа бус дахин дахин өртөж,  тус албаны байнгын үйлчлүүлэгч болох шахсан төдийгүй бодит байдал дээр интернет банкны зөв хэрэглээг мэдэхгүйгээсээ болж халдлагат өртөж хохирсон хүний тоо ихсэх хандлагатай байна. 

Хохирогч бүсгүй эхний удаад фэйсбүүк хаягаа хакердуулж, “Мөнгө зээлээч” гэх мессеж явуулдаг гэмт хэрэгтнүүдийн өгөөш болсон. Төд удалгүй харин цахим шуудангаа хакердуулж, интернет банкны нууц үгээ алдсан байна. Ингээд харилцах, хадгаламж, цалин гэх мэтээр хамаг дансаа хоослуулжээ. Харамсалтай яа!  

Интернет банкнаас мөнгө шилжүүлсэн дансаар нь хөөгөөд гэмт хэрэгтнийг олчихож болдоггүй юм болов уу гэж уншигч та гайхаж магадгүй. Фэйсбүүк хаяг хакердах хэмжээний толгойтой гэмт хэрэгтнүүд тэнэг биш байх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс ч тэд гудамжинд яваа хүмүүсийг ашигладаг гэнэ. "Аав, ээж, найз нөхдөөсөө мөнгө авах гэж байгаа тул картаа түр ашиглуулж, ATM-ээс мөнгө аваад өгөөч" гэж хүмүүст хэлдэг байна. 

Тэгвэл ухаалаг гэмт хэрэгтний өгөөш болохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Хурааж хуримтлуулсан бүхнээ, ирээдүйд итгэх итгэлээ та яаж хамгаалдаг вэ? Энэ бүхэнд нэвтрэх түлхүүр болсон интернет банкны НУУЦ ҮГЭЭ хэрхэн сонгодог вэ? Дээрх асуултуудад хариулт өгөх зөвлөгөөг хүргэж байна. 

Юуны өмнө, интернет банкны нууц үг олон нийтийн сүлжээнд ашигладаг нууц үгээс ондоо байх хэрэгтэй. 

 

Харилцдаг банкныхаа зөвлөгөөг онлайнаар хайж үзээрэй. Жишээ нь, цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банкнаас гэхэд л интернэт банкны нууц үг сонгох дараах зөвлөгөөг өгдөг юм байна.  

 

Олон нийтийн сүлжээнд тархаж буй янз бүрийн линк дээр дарахгүй байх. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд эрчээ авсан хүйс сольдог аппликэйшнээр нууц үгээ алдах эрсдэлтэй байж болох юм.

 

Банк хэзээ ч имэйлээр хувийн мэдээлэл асуудаггүйг анхаарна уу. Юм л бол "Салбар дээр өөрийн биеэр ирнэ үү" гэж эвтэйхэн тайлбарлах банкны ажилтнууд үнэндээ таны мөнгийг л хамгаалаад байдгийг бодолцож үзээрэй. 

 

 

Эцэст нь, интернет банкны нууц үгийг хэрхэн сонгох талаарх янз бүрийн зөвлөгөөг интернетээс хайж уншаарай. Яршигтай их юм гэж залхууралгүй уншаад, өөрт тохирох, хамгаалалт сайтай нууц үгтэй болоорой. Тэгээд ч дээр үе шиг регистерийн дугаар цээжлээд л явдаг үе өнгөрсөн шүү дээ. Бүх нууц үгээ регистерийн дугаартай ойролцоо сонгочихвол та хакеруудын хамгийн амархан бас амтархан зооглох зууш болно гэдгээ мартаж болохгүй шүү.

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
47
20
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.