UBLife Logo
LOL

Зөвхөн хичээл нь орох гэж байгаа хүүхдүүдийн ойлгох 18 зовлон

Ub.life
Ub.life
Зөвхөн хичээл нь орох гэж байгаа хүүхдүүдийн ойлгох 18 зовлон

1. Зунжингаа өдөр болтол унтсан хүмүүсийн хувьд хичээл нь эхлэхэд өглөө сэрнэ гэдэг бөөн зовлон.

 

 

2. “Зуны 3 сар нүд ирмэхийн зуур өнгөрсөн байхад хичээлийн сарууд яагаад тийм удаан өнгөрдөг юм бэ?” гэж бүгдэнд нь бодогдох болно.

 

 

3. Энэ жил л хичээлийг уйлуулна гээд ордог боловч хичээлийн төгсгөлд өөрсдөө уйлах шахдаг.

 

 

4. Хичээгээд хичээгээд хичээлээ ойлгохгүй байх үед “Би ер нь энд юу хийж байгаа юм бэ” гэж бодогдох мөч…

 

 

5. Зунжингаа хичээж, хамаг байдгаараа хөөрхөн болоод ороход сургуулийнх нь хүүхдүүд бүр ч хөөрхөн болсон байхыг хараад сэтгэл хөөрөл навс унана.

 

 

6. Одоо хичээлдээ л анхаарна гэж бодоод орсон ч найзуудтайгаа сайхан хөгжилдмөөр санагдахад “За за, ганц л удаа” гээд явж эхлэх болно.

 

 

7. Ээж ааваасаа мөнгө авахгүй өөрийгөө болгоно гэж бодтол үнэхээр болохгүй байх үед “Ямар ч орлогогүй байж би яаж...” гээд л өөрийгөө зөвтгөх болно.

 

 

8. “Өглөө арайхийж босно, тэгээд очоод хэдэн цагийн турш хичээл хийнэ гэдэг ямар хэцүү байдаг гэдгийг мэдэх үү? гэж хүн болгоноос асуумаар санагдана.

 

 

9. Хичээлийн эхний өдөр л гоё. Харин түүнээс цааших өдрүүдийг нь бол хэн ч таашгүй.

 

 

10. Бүтэн жил найзуудтайгаа хамт зугаацаж, хичээлээ тасалж явсан мөртлөө дүн гарахад чи л ганцаараа унасан байх мэдрэмж.

 

 

11. Хичээлээ хийгээд л байхад олигтой дүн авахгүй байхаар “За за, хийсэн хийгээгүй ямар ч ялгаагүй юм байна” гэж бодоход хүрнэ.

 

 

12. Бүтэн 3 улирлын турш тасралтгүй зовж байгаа юм шиг байсаар л дуусна.

 

 

13. Хичээлийнхээ бие даалтыг “маргааш хийнэ, маргааш хийнэ” гэсээр байтал аль хэдийн өгөх эцсийн хугацаа нь болчихсон байдаг.

 

 

14. Хичээл тарахад маш их баярлана. Гэвч маргааш нь дахиад л хичээл…

 

 

15. Тав дахь өдөр хүн болгоны дуртай өдөр болно.

 

 

16. Гэрийхэн “Хичээл нь сайн уу” гэж асуухад “Сайн” гэж хүчээр хэлэх үед.

 

 

17. Хурдхан сургуулиа төгсөх юмсан гэдэг бодол өдөр бүр толгойд эргэлдэнэ.

 

 

18. Хурдан зуны амралт болоосой гэж бодсоор байх ч дөнгөж хичээл эхэлж байгааг ухаарахад.

 

 

Гэхдээ сурч мэдэх, найзуудтайгаа уулзах, мөрөөдөлдөө алхам алхмаар ойртох энэ цаг үеийг чадахаараа сайн ашиглаж аваарай! “Зовсны эцэст жаргана.”

 

 

Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
17
22
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.