Монгол, Казахстан битгий хэл дэлхийд алдаршсан бүргэдийн анч охин Айшолпан Нургайыпкызы анх удаагаа Казахстанд айлчилж байна. Түүний тухай хийсэн кино дэлгэцэнд гарснаас хойш Айшолпаныг АНУ, Европ ч мэддэг болсон билээ.

Хэвлэлийн хурлын танхимд Айшолпан олны танил болсон арьсан дээл, малгайтайгаа орж ирсэн. Мэдээж хайртай бүргэдээ авч ирсэн байлаа.

Энэ удаад тэрбээр гадаад оронд оршин суугаа казахчуудын тухай хийсэн “Көшпенділер” (нүүдэлчин) цуврал баримтат киноны эхний ангийн гол баатрын хувиар иржээ. Кино нийт 12 ангитай бөгөөд Монгол, Афганистан, Хятад, Турк, Иран зэрэг орнуудад зураг авч байгаа юм.

Кино 10-р сарын 14-нөөс 12-р сарын 23 хүртэл “Qazaqstan” сувгаар гарах юм.

“Би өвөг дээдсийнхээ нутаг болох Казахстанд ирэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Энэ төсөлд тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Казахстаны амьдрал, орон нутгийн зан заншлын талаар мэдэхийг хүсдэг” гэж Айшолпан хэлсэн.
