UBLife Logo
Аялал

Чехийн виз мэдүүлгийн төв нээгдлээ

Чехийн виз мэдүүлгийн төв нээгдлээ

БНЧУ-ын виз мэдүүлгийн төв 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод нээгдлээ. Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан Чех, Швейцарь, Польш, Словак, Литва, Эстон улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд Шенгений виз мэдүүлэх боломж нээгдэж байгаа юм.Харин дээрх орнуудад албан ажлаар зорчих, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах болно. 

Шинэ виз мэдүүлгийн төв Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энх тайвны өрөгөн чөлөөн дэх "DHL House"-ийн 2 давхарт байрлаж байна.  Хэрэв виз мэдүүлэгч Визийн төвөөр дамжуулан визээ мэдүүлэхээр шийдвэл визийн хураамжаас гадна визийн төвийн үйлчилгээний төлбөрийг барагдуулна. Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Визийн төвөөр дамжуулан богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг мэдүүлэх боломжийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Элчин сайдын яамны Визийн хэлтэс ярилцлагын тов олгох хүчин төгөлдөр бүртгэлийн системээр дамжуулан долоо хоног бүр олгож байсан богино хугацааны шенгений визийн 54 квотыг багасгаж 10 квот болгон өөрчилжээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
22
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.