ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг 100 жилийн ойг нь тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд одон Д.Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, тус сургуулийн төгсөгч З.Нарантуяа Эрхүү хотын Улсын их сургуулийн ректор, академич Игорь Бычковт гардуулан өгсөн байна.

Ёслолын ажиллагаан дээр Эрхүү хот дахь Монголын Ерөнхий консул Л.Амарсанаа Ерөнхийлөгчийн зарлигийг уншин танилцуулжээ.

Эрхүү хотын Улсын их сургууль нь жанжин Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан ОХУ-ын 3 дахь их сургууль болжээ. Өмнө нь Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн академи энэ нэр төртэй шагналыг хүртэж байв.