Монгол Улсын Ерөнхий Сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 44 нь дэмжсэн буюу хуульд заасан нийт гишүүдийн олонх болох 64 саналаар батлагдах босгыг давсангүй. Иймд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцов.
Санал хураалтад УИХ-ын 126 гишүүний 82 нь оролцсон байна.