Жинхэнэ Бавари шар айрагны баяр амжилттай болж өндөрлөлөө.

800 жилийн түүхт Бавари хаадын удмын “Калтенберг” брэндээс жил бүр зохион байгуулдаг "Royal Wiesn 2018" шар айрагны баяр 11 сарын 15-17-ны өдрүүдэд “ Их Монгол” ресторанд халуун уур амьсгал дунд зохион байгуулагдлаа.

“ Royal Weisn” шар айрагны баярт урилгаар Шар айраг, Nemkhee’s band , Swing Round хамтлагууд болон дуучин Цоож, Чойжоо & Оюу нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Хүрэлцэн ирсэн зочид маань амьд хөгжмийн тоглолт, хөгжөөнт тоглоом болон олон олон гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхалтай гурван үдшийг “Калтенберг” шар айрагтай хамт өнгөрүүлсэн юм.

