UBLife Logo
Бокс, ММА

Конор бааранд байсан бүх хүнийг дайлжээ

Конор бааранд байсан бүх хүнийг дайлжээ

Зул сарын баяр бол сайн үйлс бүтээх үе билээ. Саяхан Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс Калифорнийн Фонтана хотын In-N-Out хоолны газарт ороод хүмүүстэй зураг авахуулж, юм яриад зогсохгүй тэнд байсан бүх хүний тооцоог хийгээд гараад явсан билээ. 

Тэгвэл UFC холбооны аварга асан Ирландын тулаанч  Конор МакГрегор ч түүнээс дутсангүй. Дублин хотын "Black Forge Inn"  бааранд орсон Конор үйлчлүүлэгчдийг бүгдийг нь дайлж, нийт 4000 еврогийн архи дарс, шар айраг авсан байна. 

Баарны эзэн Лиам Флинн "Конор Дублинд ирэхдээ манайхаар байнга орж ирдэг. Тэр хуучны найзуудтайгаа одоо ч уулздаг, их зангүй сайн залуу байгаа юм. Төрсөн нутгаа мартдаггүй, жинхэнэ ирланд эр хүн" гэж сэтгүүлчдэд ярьсан байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
35
7
30
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.