Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн аймгуудын баяр наадмаас хамгийн түрүүнд Завхан аймгийн наадам боллоо. Энэ сарын 8, 9-нд болсон тус наадамд Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Өсөх идэр начин Ш.Уламбаяр нарын улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж, Аймгийн заан Т.Бэгзсүрэн түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн бол Аймгийн харцага Э.Баасандорж үзүүрлэн, аймгийн заан цол хүртлээ. Их шөвөгт Сумын заан Д.Батхүрэл, Г.Баярбат нар үлдэж, аймгийн начин цолны болзол хангалаа.
№ | Аймаг | Хугацаа |
1 | Архангай | 21-22/VII |
2 | Архангай- Цэцэрлэг сумын 90 жилийн ой | 15-17/VII |
3 | Баян-Өлгий | 16-17/VII |
4 | Баянхонгор | 19-20/VII |
5 | Булган | 15-16/VII |
6 | Говь-Алтай, Баруун бүсийн Даншиг наадам | 30-31/VII |
7 | Говьсүмбэр | 22-23/VII |
8 | Дархан-Уул | 18-20/VII |
9 | Дорноговь-Сайншанд хотын 50 жилийн ой | 20-21/VII |
10 | Дорнод | 20-21/VII |
11 | Завхан | 8-9/VII |
12 | Өвөрхангай | 19-20/VII |
13 | Өмнөговь | 9-10/VII |
14 | Сүхбаатар | 22-23/VII |
15 | Сэлэнгэ | 15-16/VII |
16 | Төв | 20-22/VII |
17 | Ховд | 18-19/VII |
18 | Хөвсгөл-Мөрөн хот | 15/VII |
19 | Хөвсгөл-Хатгал тосгон | 11-12/VII |
20 | Хэнтий-Батширээт сум | 17-19/VII |