UBLife Logo
-

С.Батболд: Миний ахыг Сүхбаатарын Бат-Очир гэдэг

UBLife
UBLife
С.Батболд: Миний ахыг Сүхбаатарын Бат-Очир гэдэг

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад хэргийн сайд асан Д.Цогтбаатар нар мэдээлэл хийхдээ  толгой компани нь офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцаа худалдаж аваад, буцааж зарсан тухайгаа тайлбарлаж, офшор дансгүй хэмээсэн талаар бид мэдээлсэн. Уг хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Сү.Батболдоос “Офшор бүсэд данстай хүмүүсийн нэрс дунд Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн байна. Энэ хүн тантай холбоотой биш биз” гэхэд “Ийм асуулт гарна гэж би мэдэж байсан. Миний ахыг Сүхбаатарын Бат-Очир гэдэг. Ах маань 1990 оноос хойш бизнес хийж байгаа хүн. Тэр жагсаалтыг хараад ах руугаа утасдаж, “Ийм нэр байна. Шалгаж нягтлаарай. Өөрөө ийм зүйл хийсэн бол шалгуулах нь зүйтэй” гэсэн. Ах маань “Шалгаж, нягтлая” гэсэн" гэв.

Харин Гадаад хэргийн сайд асан Д.Цогтбаатараас “”Бату Майнинг” компанийн энгийн нэг хувьцаа эзэмшигч бус, ТУЗ-ийн гишүүн байсан талаар нь тодруулахад, “Гадаад захирал нь томилогдож иртэл намайг түр нэрээ бичүүлчих, компанийн удирдлагад монгол хүний нэр байх хэрэгтэй байна гэж гуйсны дагуу бичүүлсэн. Би тэндээс ямар ч цалин хөлс авч байгаагүй” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.