UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Огцрох амархан, уран гулгалт, марафон, "Гэгээн муза", Vans +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Огцрох амархан, уран гулгалт, марафон, "Гэгээн муза", Vans +

Номын баяр, номтой жагсаал зэрэг Төв талбайд олон хүн чуулсан завгүй амралтын өдрүүд цаашилж, марафонтой, жагсаалтай, уран гулгалтын үзүүлбэртэй, жүжгүүдтэй, бөхтэй, бичээчийн дасгалтай, сагсны тоглолттой ийм нэгэн долоо хоног эхэллээ.

За тэгэхээр, цаг агаар ийм байх нь дээ.


“Огцрох амархан” жагсаал

Номтой жагсаал дууссан ч, огцрох амархан хөдөлгөөн тодорхой шаардлагын хариулт, үр дүнгээ хүлээж авах хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Өдөр бүр 17:00-20:00 цагийн хооронд өрнөх энэхүү идэвхтэй хөдөлгөөнд хэн бүхэн хөл нийлүүлэх, хүч нэмэх, үзэл бодлоо илэрхийлэх бололцоотой юм.

Хаана: Сүхбаатарын талбай

Хэзээ: Өдөр бүр 17:00-20:00 цагаас.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


VANS Old Skool Block Party

VANS брэндийн соёлын үдэшлэг тун удахгүй, Улаанбаатарт!

Энэ бол байдаг л нэг үдэшлэг биш. Хоёр өдрийн турш хөгжим, skate, урлаг, загвар гээд Хүүхдийн 100-ийн соёлыг шинээр мэдэрёоо!!!

Хаана: Хүүхдийн 100-д

Хэзээ: Тавдугаар сарын 24, 25-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Дэлхийн уран гулгалтын одод Монголд

Дэлхийн алдартай уран гулгалтын тамирчид Монголд хүрэлцэн ирж, шидээвэр үзүүлбэрүүдээрээ бидний сэтгэлийг эзэмдэх нь ээ.

Энэ удаа манай улсад бүжих Евгения Медведева, Алексей Ягудин, Александер Энбэрт нарын тэргүүтэй 12 тамирчин болбоос олимпын 5, дэлхийн аваргын 12, Европын АШТ-ий 13 медальтай авьяас чадвар нь дэлхий дахинаа танигдсан шилдэг тамирчид юм.

Хаана: Степпе арена

Хэзээ: Тавдугаар сарын 24, 25-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


"Усны гудамж - Бичээчийн өдөрлөг"

“Усны гудамж” сайтаас бичиж туурвидаг, бичихийг хүсэн мөрөөдөж яваа залууст зориулан "Бичээчийн өдөрлөг"-ийг зарлажээ. Бичээчид хэрэгтэй байж болох юм бүхнийг тэд санал болгоно гэв. Бичихүйн тухайд сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох сайхан боломж байх нь гарцаагүй бололтой.

Хаана: Нарны гүүрнээс Алтай хотхон руу уруудах зам дагуу Reba café

Хэзээ: Тавдугаар сарын 24-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


“Улаанбаатар марафон”

Жил бүр уламжлалт байдлаар зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” олон улсын арга хэмжээ энэ сарын 24-ний өдөр болно. Та бүхэн өөрсдийн биеийн онцлог, бэлтгэлжилтэд тохирсон зай, төрлийг сонгон гүйх боломжтой.

Мөн энэ өдөр автомашингүй өдөр байдаг тул марафоноос гадна олон нийтэд зориулсан хоолны, хөгжмийн зэрэг соёлын сонирхолтой үйл ажиллагаа олон болох нь гарцаагүй.

Хаана: Улаанбаатар хотод.

Хэзээ: Тавдугаар сарын 24-ний өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Үндэсний Дээд лигийн финалын цуврал

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын финалд шалгарсан “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын цуврал тоглолтууд энэ долоо хоногт үргэлжлэн явагдана. Хожлын харьцаа одоогоор 2:2 болж тэнцээд буй. Хэн нь цом өргөхийг гэрчлэх 2-3 тоглолт биднийг хүлээж байна.

Хаана: “М банк” арена

Хэзээ: Тавдугаар сарын 19, 21, 26-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Театрын жүжгүүд

Тавдугаар сарын 16-24-ний өдрүүдээр Улаанбаатар хотноо “Гэгээн муза” олон улсын театрын наадам болж буйг та анзаарсан уу?

Уг наадамд дотоодын болон олон улсын театрууд шинэ, шидээвэр гэсэн бүтээлүүдээ сойж байна. Та бүхэн драмын урлагийн тод дүрүүд, бүхий л төрөл жанрын жүжгүүд, сонирхолтой өвөрмөц эрэлхийллийг таалан болгооно уу.

Хаана: Улсын Хүүхэлдэйн театр, Bee Theatre, Улсын драмын эрдмийн театр, Black Box, РЦНК, Хүүхэд залуучуудын театр, Тусгаар тогтнолын ордонд.

Хэзээ: Тавдугаар сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


“Цэцгийн фестиваль-2025”

Ургамлын тэргүүлэгч компаниудын 1,500 гаруй нэр төрлийн цэцэг, ургамал, баглаа, тохижилтын бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах хамгийн том “цэцгийн фестиваль” хоёр дахь жилдээ болохоор товлогджээ. Мөн энэ төрлийн сонирхолтой мэдлэг, мэдээллийг нэг дороос авах сайхан боломж энэ.

Хаана: Мишээл экспогийн залгаа Мишээл вокинг стрийт дотор

Хэзээ: Тавдугаар сарын 23, 24, 25-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Бөхийн барилдаан

Үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард болох барилдааны хуваарийг саяхан шинэчлэн танилцуулав. Энэ долоо хоногт улс, аймгийн цолтнуудын гурван барилдаан биднийг хүлээж байна.

Тухайлбал, баасан гарагт дархан аварга цолны хүндэтгэлд зориулсан, бямба гарагт улсын начин А.Норовын нэрэмжит, ням гарагт улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан болох нь ээ.

Хаана: Бөхийн өргөө

Хэзээ: Тавдугаар сарын 23, 24, 25-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.