Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яавал хог бага “тарих” вэ? (Цуврал №6)


Бидний долоо хоног болгон хүргэж буй уг нийтлэлээд танд таалагдаж байна уу? Тийм бол цааш бүр олон хүнд түгээгээрэй! Байгаль, эх дэлхийгээ хайрлах жижигхэн боловч асар том нөлөөтэй уг цувралын нэгэн хэсэг болж байгаа та бүхэндээ мөн баярлалаа. Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал энэ удаагийн нийтлэлээр бид "Яавал хог бага 'тарих' вэ" гэх сэдвийн хүрээнд ярилцах болно.


Бидний хаяж байгаа хог хаягдал болгон зүгээр л тэр дороо замхраад алга болдог гэж бодож байна уу? Таны хаясан нэг тамхины иш байлаа ч дахин боловсруулагдахгүй хог болон үлддэг. Хүмүүс хог шатаах аргыг түгээмэл хэрэглэдэг ч энэ нь агаар, хөрсний бохирдлыг үүсгээд зогсохгүй озоны давхарга, уур амьсгалд ч нөлөөлдөг маш буруу үйлдэл юм. Тиймээс яаж дор бүрнээ хэрхэн хог бага тарих вэ?

1. Хамгийн энгийн арга бол жижигхэн байсан ч хамаагүй ямар ч хогийг ил задгай хаяхгүй байх

Энэ үнэндээ тийм ч хэцүү зүйл биш. Чихэр авч идлээ гэхэд шууд л цаасыг нь газар хаячихдаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ хогийн сав хүртэл аваад явахад тийм том хог биш юм. Та халаасандаа ч болтугай байлгаж байгаад ойрхон таарсан хогийн саванд хийж заншаарай. Бас үүнийг үр хүүхэд, ойр дотнынхондоо сайтар тайлбарлаж өгөөрэй.

2. Орчноо хогийн сав, хог хаяж болох цэгээр дүүрэн байлгах 

Жишээ нь зарим албан байгууллагууд ямар ч хогийн савгүй байдаг. Энэ тохиолдолд та тэднээс хогийн сав байрлуулахыг шаардах бүрэн эрхтэй. Мөн гэрээсээ гарахдаа хогоо орцонд, гадаа үлдээх биш хогийн цэг дээр заавал хаяж байгаарай. Үгүй бол таны хог тэндээ удаж, муухай үнэртэй болохоос гадна хаа сайгүй тарж, бохир, муухай орчныг үүсгэх болно.

3. "Халаасны үнсний сав"-тай болох

Тамхи татаад шууд л ишийг нь газар хаячихдаг хүмүүст зориулсан авсаархан эд. Танд үнэхээр хаях хогийн сав олдохгүй тохиолдол тулгарвал энэ бяцхан, олон удаа ашиглах боломжтой халаасны үнсний сав танд хэрэг болно. 

4. Нэг удаагийн савлагаанаас татгалзах

Даавуун цүнх хэрэглэдэг болох, нэг удаагийн соруулаас татгалзах, хоолны усны савтайгаа явж байх, хуванцар савнаас татгалзах гээд хийж болох олон зүйл бий.

5. Хогоо ангилж сурах

Хог хаягдлаа ангилж эхлэх гэж байгаа бол дараах байдлаар хувааж болох юм. 

Ногооны хаягдал, хоолны хаягдал, хуванцар, цаас, шил, лааз, хувцас, аюултай хог хаягдал (хуруу зай, аккумулятор, тормозны шингэн, накладка гэх мэт)

6. Аливаа зүйлийг дахин хэрэглэж, ашиглах аргыг сонирхож үзэх

Энд та youtube, pinterest зэрэгтэй нөхөрлөж эхлэх шаардлагатай болно. Таны хэрэггүй гэж бодоод хаясан зүйл үнэндээ ямар сонирхолтой, хэрэгтэй зүйл болж болохыг хараад та гайхна даа.

7. Бүх нийтийн цэвэрлэгээний өдөрт хүн болгоныг оролцуулах

Энэ их ач тустай үйл юм. Учир нь хог хаягдлыг цэвэрлэх ямар хэцүү байдгийг өөрсдийн биеэр ухаарсан хүүхэд залуус, бүх хүмүүс аажим аажмаар хогоо эмх цэгцтэй ангилж эхэлдэг. Мөн тохижилт үйлчилгээний ажилчдын ажлыг хүндэлж, илүү ёс зүйтэй байхад суралцах боломжтой юм.

Та бүхэндээ илүү ойлгомжтой мэдээлэл хүргэхийн тулд:   

Эрхэм хүндэт жолоочдоо;

Машиндаа хогийн савтай болж, цонхоороо хог битгий хаяарай.

Тамхи татдаг хүмүүсээ;

Халаасны үнсний савтай болох эсвэл сайтар унтраасан тамхины ишээ хогийн саванд л хаяж байна уу.

Бизнес эрхлэгчдээ;

Ажлын орчин, ойр орчмын газрыг хогийн саваар хангаарай.

Хөгшин залуу хамаагүй бүх ард иргэдээ;

Нэг удаагийн савлагаанаас татгалзаж, дахин ашиглагдах, байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, бас хогоо ангилж сураарай. Бас бусдадаа шаардлага тавьж сурцгаая. Хогондоо живсэн хот болохгүйн тулд нэг хүний ч гэсэн хичээл зүтгэл хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хөлбөмбөг: Камерун, Коморын арлуудын хооронд явагдсан тоглолтын үеэр зургаан хүн нас барав
2
Өчигдөр
Бээжинд анхны омикрон хувилбар Канадын шуудангаар зөөвөрлөгдөн халдварласан гэв
3
2022.01.20
Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын ахлах сургуулийн ШИЛДЭГ 100 тоглогчийн нэг боллоо
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
10 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
11 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.