АНЭУ-ын Абу-Дабид ОХУ, Украин, АНУ-ын гал зогсоох гурван талт хэлэлцээр энэ сарын 10-нд эхэллээ. Энэ оны хоёрдугаар сараас хойш талууд анх удаагаа дахин уулзлаа. Хэлэлцээрийн эхний шатыг АНЭУ-ын ГХЯ-ны сайд Абдалла бен Зейд Аль Нахайян нээсэн байна.

ОХУ-ын хэлэлцээр хийх багт 11 хүн багтжээ. Үүнд, Владимир Мединский, ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков, Михаил Галузин, Жануин штабын газрын дэд тэргүүн Игорь Костюков зэрэг том тушаалтнууд байна.

Харин Украины талыг Сөрөг тагнуулын газрын дарга Рустем Умеров тэргүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов, Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын дарга асан Андрей Гнатов, Тагнуулын газрын дэд тэргүүн Вадим Скибицкий нар дагалджээ.

АНУ-аас Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Ерөнхийлөгч Трампын хүргэн Жаред Кушнер, НАТО-гийн нэгдсэн цэргийн дээд командлагч Алексус Гринкевич нар байлцлаа.

Хэлэлцээр 4,5 цаг үргэлжилсэн бөгөөд гол сэдэв нь ОХУ, Украины аюулгүй байдлын баталгаа байлаа. Өнөөдөр хэлэлцээр үргэлжлэх бөгөөд газар нутгийн асуудал зэрэг хурц сэдвийг хөндөх болно.
